Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгууллаа – updown.mn

Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга  Д.Одбаяр Үндсэн хуулийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал- “Өргөмжлөх бичиг”-ийг  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль тогтоогч, иргэн Д.Ламжавт өнөөдөр /2019-01-10/ гардууллаа. Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийг хамгаалах үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж   энэхүү шагналыг хүртээжээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр түүнд хандаж хэлсэн үгэндээ, “Та бол шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлалцахад оролцсон төдийгүй Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлж баяжуулах ялангуяа Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулийг таниулж төлөвшүүлэх, Үндсэн хуулиа мэддэг, сахьдаг болгоход оруулсан  Таны хувь нэмэр үлэмж их юм” гэдгийг онцоллоо.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан  зарласан Сэдэмж бичлэгийн уралдааны шилдэг  илтгэлийг  шалгарууллаа.

Үндсэн хуулийн үзэл баримтлал болон түүний агуулгыг тайлбарлан таниулах, Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг идэвхжүүлэх,  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү уралдааныг  дөрөв дэх удаагаа зохион байгуулав.

Уралдаанд ирүүлсэн  судлаачид, оюутны илтгэлийг   эхний  үе шатанд эрдэм шинжилгээний бага хурлаар  хэлэлцүүлж шалгаруулсан бөгөөд дараах  үе шатанд шалгарсан илтгэгч нар “Эрх чөлөө”, “Цэцийн шийдвэрийн биелэлт, хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх асуудал: Процессын тусгай журам”, “Үндсэн хуулийн дээд хяналт”, “Шүүх эрх мэдэл-шүүхийн хараат бус байдал-шүүх засаглалын авлига”, “ Хууль дээдлэх зарчим”, “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичиг” сэдвээр  өнөөдөр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгууллаа

  1. Иргэн 2019-01-10 18:24 at 18:24

    Тоглоомын цэц

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн