2019-01-10 16:381min08

УИХ-ын гишүүдийн дагуулсан хүмүүс УИХ-ын даргын биед халдахаар дайрчээ

02
УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй УИХ-ын гишүүдийн санаачилсан эсэргүүцлийн тайван жагсаал болж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон яг одоо мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-ын даргын өрөөнд яг юу болсон бэ гэдгийг мэдээлэх нь зөв. 14.30 цагт над руу Т.Аюурсайхан гишүүн залгасан. УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. Т.Аюурсайхантай гишүүн тав, Л.Оюун-Эрдэнэ гишүүн хоёр удаа холбогдсон. УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзах нь нээлттэй гэж би хэлсэн.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон
Ингээд УИХ-ын гишүүд, төлөөлөл нийтдээ 9 хүн уулзахаар ирсэн. Тэд гарч ирээд ямар мэдэгдэл хийснийг мэдэхгүй байна.
УИХ-ын даргын өрөөнд юу болсон талаар нэмэлт хачиргүй мэдээлэл өгье. УИХ-ын даргад шаардлага өгсөн. Албан ёсны хариуг нь бэлдсэн байсан. Гэхдээ тэд энэ тайлбарыг хүлээж аваагүй. Гурван хуудас материал байгаа. Гишүүдийн хэлсэн 30 хуудас материал биш. Үүнийг хэвлэл мэдээллээр өгнө гэж бодож байна. Тэнд гишүүдийн тавьсан шаардлагын хариулт байсан. Гэхдээ уулзахаар ирсэн гишүүд, жагсагчдын төлөөлөгч УИХ-ын даргын үгийг сонгоогүй.
Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй орж ирсэн хүмүүс УИХ дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын албаныхан саатуулсан. Энэ бол Төрийн тусгай хамгаалалтанд байдаг албан тушаалтны биед халдсан, Төрийн ордны дотоод журмыг зөрчсөн хэрэг гэв.
 
Харин УИХ-ын даргатай уулзахаар орсон Л.Оюун-Эрдэн, Т.Аюурсайхан нарын гишүүд:

-УИХ-ын дарга М.Энхболд тэдэнд хийсэн ажлын 30 хуудас тайлан өгсөн. Түүнийг нь хүлээж аваагүй бөгөөд бид үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. Бид өнөөдөр өөрсдийн төлөвлөгөөний дагуу суулт хийнэ. УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэлээ. Тэрбээр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Бидний зүгээс олон нийтэд М.Энхболд даргын энд ярьсан зүйлийг хэлнэ. Үүний дараа бид гэрээ барьж өлсгөлөн зарлана гэсэн байсан юм.