Бидний дотоод ухамсар гэдэг үнэхээр гайхмаар. Ухамсар биднийг хувь хүнийх нь талаас төсөөлж байгаагаас ч илүү ихийг хэлж чадна. Бидний ухамсар бол бидэнд таалагддаг, таалагдаггүй зүйлс, бид юунд итгэдэг, юунаас айдаг, түүнчлэн бидний дадал, дурсамж гээд бүгдийг хадгалж байдаг агуулах хэмээн шинжээчид баталдаг. Тэнд бидний хэзээ нэгэн цагт харж байсан, эсвэл бидний сэтгэлийг түгшээж байсан гээд бүх зүйл бий. Хамгийн сонирхолтой нь дотоод ухамсар нь ухамсарт үйлдэлтэй шууд холбоотой. Энэ тохиолдолд бидний нүд зургийг бүхэлд нь харж байгаа боловч тархи танд илүү ойрыг нь сонгодог юм.
Бидний далд ухамсартай холбоотой энэхүү сонжоо таны сонирхлыг ихэд татна гэж итгэж байна. Гэхдээ сонжоог хэт дөвийлгөн авч үзэх хэрэггүй.
Энэ зургаас та ямар амьтныг түрүүлж харсан бэ?
- Эрээн тахь
Удирдагчийн шинж чанартай, харизмтай хүн. Та маш идэвхтэй, шуурхай, бусдыг татаж чаддаг. Хүмүүс таныг маш их дагадаг. Та бол хөгжилдөж цэнгэхэд хамгийн тохиромжтой нэгэн юм. Харилцааны дадлыг тань үнэхээр магтмаар бөгөөд та худалдааны маш сайн мэргэжилтэн байж чадах нэгэн юм.
Гэвч та нэг зүйлээс амархан уйддаг болохоор үргэлж л шинэ хүн, шинэ үйл явдал гээд шинэлэг зүйлсийг хайж байдаг. Хамгийн гол нь таны өдөр бүр өөр өөр байх ёстой байдаг.
- Муур
Та хамгийн түрүүнд муур олж харсан бол та олон долоон үггүй нэгэн юм. Зарим нь таныг ичимхий нэгэн гэж боддог ч байж мэднэ. Хэргийн гол учир нь та аливаа зүйлсийг алсын зайнаас ажиглаж, үйл явдлын төвд байхаас илүүтэй харсан зүйлдээ анализ дүгнэлт хийхийг илүүд үздэг юм. Ойр тойрны хүмүүс таны талаар юу боддог байх нь танд огтхон ч хамаагүй. Та өөрийн гэсэн дүрэм журам тогтоож, түүнийгээ дагадаг нэгэн юм. Өөртөө сэтгэл хангалуун, хэнээс ч хараат бус хүн гэж таныг л хэлнэ.
- Нугас
Хэрвээ та нугасыг хамгийн түрүүнд харсан бол 100 хувь өөдрөг нэгэн бөгөөд юу ч таныг өвдөг сөхрүүлж чаддаггүй. Таны хувьд тал нь дүүрэн, эсвэл хоосон аяга гэж үгүй. Та үргэлж л дүүрэн байна гэж харж чаддаг. Та урсгалаараа, өнөөдрөөрөө л амьдардаг. Шинэ газар нээж, шинэ зүйлд суралцахыг илүүд үздэг. Таны сониуч занд хэмжээ хязгаар гэж байхгүй.
- Коала баавгай
Коала баавгайг хамгийн түрүүнд ажигласан бол та маш тайван хүн бөгөөд эргэн тойронд юу ч болж байсан өөрийнхөө хэмнэлээр амьдрахыг илүүд үздэг гэсэн үг. Та маш эелдэг, сонор соргог, халамжтай, анхааралтай хүн. Найзууд тань тан руу залгахад л та үргэлж тусалдаг гэдгийг мэднэ. Та дуу чимээ ихтэй үдэшлэг, найр наадамд тийм ч дуртай бус. Намуухан орой кино үзээд, ном уншаад байж байх нь таны сэтгэлд нийцдэг. Та бол төрөлхийн халамж анхааралтай нэгэн бөгөөд тусалсныхаа төлөө хариу нэхдэггүй хүн юм.
- Заан
Заан түрүүлж харсан уу? Тэгвэл та аливаад чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд өөрийг нь хүрээлж байгаа бүгдийг хайрлаж халамжилдаг хүн юм. Та үнэнч бас хариуцлагатай. Ойр тойрны хүмүүс тань танд их найддаг. Хэрвээ тэдэнд тусламж хэрэг болсон бол хэнд хандахаа сайн мэднэ. Учир нь та ямар нэгэн аргаар бүгдийг засаж, байр байранд оруулж чаддаг. Та сайн сонсогч төдийгүй ямар асуудлыг шийдвэрлэхэд өөр хэнээр ч орлуулшгүй хүн юм. Гэр бүл, найз нөхөд бол таны хамгийн гол хүмүүс. Тэд сайн байвал та ч бас сайн байна гэсэн үг.
- Баавгай
Баавгайг хамгийн түрүүнд олж харсан бол та маш логик сэтгэлгээтэй, хуучинсаг үзэлтэй, уламжлалыг сахидаг нэгэн юм. Танд нугарашгүйгээр сахидаг үнэт зүйлс гэж бий. Та даруу төлөв, ажигч нэгэн бөгөөд олон хүнтэй газар байх дургүй, үргэлж л тав тух руу тэмүүлж байдаг. Та маш мэдрэмтгий, бодлогоширсон хүн. Та дүрэм журамд итгэж, огцом шийдвэр гаргадаггүй. Мөн хөдөлмөрч, найдвартай, маш үнэнч хүн. Максималист. Үргэлж л тогтоосон хугацаагаа баримталж, хүмүүсээс ч мөн түүнийг хүлээдэг.
- Анааш
Анааш таны нүдэнд өртсөн хамгийн эхний амьтан бол та бүгдэд таалагддаг хүн юм. Та сэтгэлзүйн хувьд маш уян хатан хүн бөгөөд нийгмийн ямар ч бүлэгт өөрийнхөөрөө байж чаддаг. Тэгсэн хэрнээ агшин зуурт анхаарлын төвд орж чаддаг нэгэн юм. Та ярих дуртай, ямар ч хүнтэй яриа өрнүүлэх чадвартай. Та хүнтэй нийцтэй, тохиромжтой зантай.
Харахад та юунд ч сэтгэлээр унадаггүй нэгэн мэт боловч маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн юм. Та найз нөхдөдөө үнэнч, тэднээс мөн тийм байхыг шаарддаг. Танд нэгэн хэвийн байдал таалагддаггүй болохоор ажил, хоббигоо байнга солих хандлагатай.
- Гахай
Нүдэнд туссан хамгийн эхний амьтан тань гахай бол та хэнээс ч, юунаас ч хараат бус хүн юм. Таныг бүгд тайван байлгасан үед л та хамгийн сайн ажиллаж чаддаг. Хурц ухаантай, гайхалтай түргэн сэтгэдэг. Жижиг сажиг зүйлд анхааралтай байж чаддаг, ой тогтоолт, дүн шинжилгээ хийх чадвар сайтай. Үүгээрээ ч та эрэл, хайгуултай холбоотой аль ч салбарт сайн мэргэжилтэн байж чаддаг. Таныг ил цагаан, нээлттэй хүн гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ та хүмүүстэй амархан хэл амаа олж чаддаг.
- Туулай
Хамгийн түрүүнд туулайг анзаарсан бол та маш бүтээлч хүн байж магадгүй. Эрч хүчээр дүүрэн, аз жаргалыг бусдад түгээсэн нэгэн. Та хаа ч явсан үргэлж л баяр баясгалан, хөөр хөгжлийг түгээж, бүгд л тантай найзлахыг хүсдэг. Та хошин шогийн гайхамшигтай мэдрэмжтэй, түүнийхээ ачаар үргэлж л олны анхаарлын төвд байж чаддаг. Зарим хүмүүс таныг хоосон, өнгөцхөн нэгэн гэж боддог. Гэвч тийм биш. Та бодлоготой, өрөвч нэгэн юм. Танд зүгээр л хүмүүс хөгжилтэй байх нь таалагддаг. Гэхдээ заримдаа та бага зэрэг завсарлага авахад илүүдэхгүй.
10.Арслан
Нүдэнд тань өртсөн хамгийн эхний амьтан арслан бол та төрөлхийн лидер хүн юм. Та хүмүүсийг өөрийнхөө араас хэрхэн дагуулж, нийтийн зорилгодоо хүрэх вэ гэдгийг сайн мэднэ. Заримдаа та өөрийнхөө санаа бодлыг тулгах хандлагатайгаас бол хүч тань дарамт болон хувирах нь бий. Та ямар нэгэн асуудлаас огт айдаггүй. Харин ч өөрийгөө харуулах боломж гарч ирлээ гэж үздэг. Та өрсөлдөх дуртай, стратегийн гайхалтай авьяастай.
- Шар шувуу
Шар шувууг хамгийн түрүүнд олж харсан бол та ухаантай, бодлоготой хүн юм. Та ганцаар ажиллахыг илүүд үздэг. Чимээ шуугиангүй, тайван орчинд дуртай бөгөөд хамт олны дунд тав тухтай мэдрэмж төрдөг. Бүх зүйл нарийн зохион байгуулалттай байх нь танд таалагддаг. Эмх замбараагүй байдлаас болж галзууртлаа уурладаг бөгөөд төгс төгөлдөр рүү үргэлж тэмүүлдэг, бусдыг ч тийм байгаасай гэж хүсдэг. Гэхдээ бид бүгд төгс бус байсан ч сайхан гэдгээ мартаж болохгүй.
Та тийм нийтэч хүн биш ч гэсэн эргэн тойрныхон таныг дэргэдээ байлгах дуртай. Яагаад гэвэл та шогч нэгэн юм.