“Шалбарсан цахилгаан утсаа янзалсан бол миний хүү амьд байх байсан юм”

Дахиад л нэг хүүхэд гэрээсээ тоглохоор гараад эргэж ирсэнгүй. Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлалтай эмийн сангийн орчим есөн настай хүү тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр орой 20:00 цагийн орчимд гарсан. Талийгаач хүү тогонд цохиулснаас болж нас барсан юм. Цагдаагийн байгууллагаас хүүгийн үхлийн шалтгаан болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор  ажиллаж байгаа юм байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд,Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон бөгөөд урьдчилсан байдлаар гэмт хэрэг гарахад аж ахуйн нэгж байгууллага гадаад болон дотоод орчинд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Оршин суугчдын хэлснээр өмнө нь хаалганд цэнэг үүссэн байсан гэнэ. Гашуун үнэнтэй эвлэрч чадахгүй байгаа хүүгийн ээж Ч.Мөнхсайхан “Эмчийн хүү чинь өнгөрчихлөө гэсэн үгэнд одоо ч би итгэж чадахгүй нь. Хүү минь ухаан алдчихсан байна гэж бодсон. Өчнөөн хүн холхидог, хүүхдүүд тоглодог газар  яагаад олон хоног тогтой байлгав. Яагаад ил гарсан утсаа янзалж болоогүй юм бэ гээд олон асуулт байна. Хүүхдүүд энэ, тэрүүгээр тоглоод гүйж байхад шалбарсан цахилгаан утсаа янзалсан бол миний хүү амьд байх байсан юм” хэмээн гомдол харуусал дүүрэн хэвлэлд ярилцлага өгчээ. Харин эмийн сан байрладаг “Дэлгэр” төвийн зохицуулагчийн хэлснээр цахилгааны утас ил гараагүй байсан гэжээ.

13 thoughts on ““Шалбарсан цахилгаан утсаа янзалсан бол миний хүү амьд байх байсан юм”

  1. Отгоо 2018-06-26 16:39 at 16:39

    Эвий дээ. хүүгээ алдсан аав ээжид эмгэнэл илэрхийлье.

    Хариулах
  2. haramsaltai um 2018-06-26 16:53 at 16:53

    Mongold buh umand huuli durem juram uilchildeggui dur duraaraa bdg yamar ch zasag zahirhgaa baihguin ulmaas iim emgenel garsaar bn, sayhan l bas neg huu tumurt daruulsan tsaashid huuhed osoldohgui geh batalgaa alga bn shu dee Ene ulsad deg juram gej bnuu Neeh l ih ardchilsan uls hetreed bgaan bishuu taminee. Huurhii huu haramsaltai baina

    Хариулах
  3. Нэргүй 2018-06-26 17:07 at 17:07

    Hotiin suurin soyol, hotiin deg juram, hudulmor hamgaalliin talaar medleggui humuus hun am hudolgoon ihtei bused osold oroh ny ih baidag. Tsaashid hotiin soyoliig hevshuuleh talaas ny surgalt yavuulah heregtei.

    Хариулах
  4. А 2018-06-26 18:23 at 18:23

    Хөөрхий минь ээж аавдаа эргэж төрөөрөй

    Хариулах
  5. Нэргүй 2018-06-26 18:51 at 18:51

    энэ эмийн санг хаах хэрэгтэй эрүү үүсгэ даанч дээ нээрээ

    Хариулах
  6. зочин 2018-06-26 20:50 at 20:50

    Энэ байшин угаасаа хууль бусаар хүүхдийн тоглоомын талбайг нурааж баригдсан барилга шүү дээ энэ барилгыг нураах цэвэрлэн эргүүлж хүүхдийн тоглоомын талбай болгох хэрэгтэй хүний хүүхдийн амийг авсан ёрын барилгаа эзэн нь ухамсараараа нураа

    Хариулах
  7. иргэн 2018-06-26 21:12 at 21:12

    харамсал илэрхийлэе.

    Хариулах
  8. иргэн 2018-06-26 21:13 at 21:13

    хүүхдийн тоглоомын газаргүйгээс маш их эрсдэл үүсч байна шүү

    Хариулах
  9. Нэргүй 2018-06-26 21:47 at 21:47

    mongol gej unen elgiin uls shuu

    Хариулах
  10. Нэргүй 2018-06-26 23:46 at 23:46

    өө даанч дээ, юу ч гэхэв дээ хн

    Хариулах
  11. zochin 2018-06-27 02:41 at 02:41

    menge menge gesen mongoliin heden idez uusan hvmvvst yu ch gez heleh be dee olon olon vrs ingeed l baih bolz bn uu mongolchuud minee ymiig mengeer hemzihee boliz vzeech dee

    Хариулах
  12. Нэргүй 2018-06-27 10:19 at 10:19

    Эвий дээ гэж тоглохоор гарсан бяцхан үрсээ алдсаар байх уу,

    Хариулах
  13. sukhee 2018-06-27 15:48 at 15:48

    End togtoogood bh yu bn zarim neg yumand ingej bolomj olgoj bga yum shig tsag hugatsaa barsan ajil hiimeergui yum tend buhel buten hun amia aldchaad bhad uhsen etshiihen tsagdaa ajillah hol ochij hutsan biz. Hariutsah ezentei gazar yum bga bizde haalgaa haahad tog tsohiogui bol sanaatai tog zalgasan l bgashde

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн