Хуйрнан шуугигч А.Даваабаатарын амжилтын нууц “GOLDEN PLUM”

100 хувь цэвэр шүүснүүд манай оронд ихэвчилэн импортоор орж ирдэг байсан бөгөөд хадгалах хугацааг нь урт байлгах үүднээс элдэв химийн бодисоор баяжуулсан байдаг. Тэгвэл 2 жилийн өмнөөс “Алтан чавга” ХХК-ийнхан хадгалах хугацаа богинотой, элдэв төрлийн химийн нэмэлт бодис агуулаагүй сайн чанарын 100% үзэм болоод чавганы #Golden_plum_100% шүүсийг үйлдвэрлэж эхэлсэнээр гаднаас импортолдог байсан үзэм чавганы шүүсний зах зээлийг дангаараа эзэлдэг болж ард иргэд ч хямд үнэтэй цэвэр шүүс хэрэглэх боломжтой болсон.

Өнгө будаг оруулаагүй, элдэв нэмэлт бодис агуулаагүй, А, С, В витамин, төмөр, кальци, магни, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг болохоор ч тэр үү #Golden_plum_100%  чавга үзэмний шүүсийг байнга хэрэглэдэг хүмүүс товч бөгөөд тодорхойгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН УНДАА” гэж нэрлэн өдөр тутмын хэрэглээгээ болгосон гэж ярьдаг юм билээ.

Эрүүл Монгол хүн бүрийн төлөө хичээнгүйлэн ажилладаг “GOLDEN PLUM эрүүл энхийг бэлэглэх  #ШИМТ_УНДАА-ны хамт олон үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, үйлдвэрээ өргөтгөн сав баглаа боодолдоо өөрчлөлт хийн шинэхэн өнгө төрхтэйгээр өндөр хүчин чадлаар ажиллах болсоныг энэ дашрамд дуулгахад таатай байна.

Өнөөдөр болсон нэгэн сайхан мэдээг энд зориуд дуулгахад Үндэсний баатруудыг алдаршуулах, хойч ирээдүйгээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд ямагт хувь нэмрээ оруулсаар ирсэн Үндэсний үйлдвэрлэгч “АЛТАН ЧАВГА” ХХК-ийн хамт олон нэгэн “алдартай” хүүхдийг #Golden_plum_100%  чавга, үзэмний шүүс бэлэглэн спортын их амжилтыг хүслээ.

“Алтан чавга” ХХК-ийнханы  #Golden_plum_100% чавга, үзэмний шүүс бэлгэнд авсан 7-хон настай ч спортын их амжилт гаргасаар байгаа хүүгийн нэрийг А.Даваабаатар гэдэг.

MNC телевизээс уламжлал болгон зохион явуулдаг Хүүхдийн бөхийн барилдаанд дээд амжилтыг үзүүлж, 18 удаа түрүүлсэн А.Даваабаатарын уран барилдаан үзэгч олныг бишрүүлдэг.

Балчирхан биедээ ахадсан их амжилтыг гаргаад байгаа А.Даваабаатар болон түүний дүү А.Дашням нарыг шагнаж урамшуулсан “Алтан чавга” ХХК-ийнхан хэлэхдээ “Манай компани чавга, үзэм, чацаргана зэрэг жимсийг хандлан ямар ч химийн найрлагат бодис оруулалгүй үйлдвэрлэдэг. Тэр дундаас хүүхдүүд манай “GOLDEN PLUM”-ийн ҮЗЭМ-ний шүүсэнд их дуртай. Эцэг эхчүүд маань ч олон төрлийн эрдэст бодис ихээр агуулдаг ДАРХЛАА-г хамгийн сайн дэмжигч үзэмний шүүсийг хүүхдүүддээ авч өгөх нь их болж. Спортын хүн хөлс их ялгаруулдаг учраас кали их алдагддаг. Калиа нөхөх хамгийн сайн бүтээгдэхүүн бол үзэмний шүүс гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Энэ ч утгаараа бид спортын их амжилт гаргаж яваа хөөрхөн хүү А.Даваабаатарынхаа амжилтыг мялааж өөрийнх нь уух дуртай үзэмний шүүснээсээ бэлэглэлээ” гэж ярьсан юм.

Ямартаа ч мэлмий баясган, сэтгэл сэргээж, монгол бөхийн гайхамшгийг балчир хүүхэд ч үлгэрлэн барилдаж чаддаг гэдгийг харуулан мянга мянган фэнүүдийнхээ самсааг шархиртал уран барилддаг А.Даваабаатар маань дүү А.Дашнямын хамт улсын наадмын нээлтэнд оролцохоор бэлтгэлд гараад тунчиг завгүй явна лээ.

А.Даваабаатарын түүвэр барилдаанаас

One thought on “Хуйрнан шуугигч А.Даваабаатарын амжилтын нууц “GOLDEN PLUM”

  1. zochin 2018-06-26 21:03 at 21:03

    ymar hoorhon yum be bugd sain boh boloh n ter devj bigaa n jinhen hartsaga Mongol tsus gen gedeg n bytshan geltgui omog aarhal bn aa ohoordood uilj uzlee eh oronoo duursgasan Aldart boh bolooroi gej eruue hoorhon bytshan ursdee AZjargal AMJILT huse

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн