Украйны нийслэл Киев хотноо байрлах гэртээ эхнэрийнхээ хамт амь үрэгдсэн Оросын сэтгүүлч Аркади Бабченко өчигдөр амьд гарч ирснээр олныг гайхшируулжээ. Украины аюулгүй байдлын албаны дарга Василий Грицак “Бабченког алагдсан гэх мэдээллийг зохиомлоор тарааж, түүний амь насанд заналхийлж байсан этгээдийг олж баривчлахад ашигласан” гэж  хэвлэлийн хурлаар тайлбарлажээ. Грицакийн мэдээлснээр сэтгүүлчийг алуулахын тулд Оросын тусгай алба Украины нэгэн иргэнд $40,000 төлж, захиалсан байсныг илрүүлсэн гэнэ. Ингэхдээ дорнод Украины салан тусгаарлах мөргөлдөөнд оролцож байсан этгээдийг олж алуурчнаар хөлсөлсөн байна.

41 настай дайны сурвалжлагч Аркади Бабченко энэ үйл ажиллагааны талаар мэдээгүй байсан найз нөхөд, гэр бүлийнхнээсээ уучлал гуйжээ. Тэрбээр Кремлийн бодлогыг шүүмжилдгээс болж амь насанд аюул учирсан тул эх орноосоо дүрвэхэд хүрчээ. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас түүнийг амьд байгаад баярлаж буйгаа илэрхийлээд зохиомол хэрэг үүсгэсэнд буруутгажээ. Өмнө нь энэ хэрэгт ОХУ-ын тал буруугүй гэдгээ мэдэгдэж сэтгүүлч эрийн үхлийн талаар харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

By updown

7 thoughts on “Украйнд алагдсан Оросын сэтгүүлч амьд гарч ирлээ”
  1. үнэн бол ч оросууд олон улсад эвгүй байдалд орно доо, нөгөө талаар Украин барууны зарим орнуудтай нийлж энэ жүжгийг тавьсан байх магадлалтай, хэнд нь итгэх вэ

  2. Улс орон дампуураад ирэхээр Укриан шиг ийм солиотой мэдээнүүд их гарнаа

    1. УДАХГҮЙ УКРАЙНЧУУД ӨӨРСДӨӨ УСТГАЧИХНА. ТЭГЭЭД АХИАД ОРОС РУУГАА ЧИХНЭ ШҮҮ ДЭЭ

  3. Хайрын Укриан орон. Сайхан орон,сайхан хүмүүс ийм ч явах гэждээ. Одоо өөрөөр сэтгэж, өөрөөр ажилламаар юм. Бидэн шиг учраа олохоо больчихсан юм байхдаа.

  4. Урвагчидад ийм л хувь заяа байдаг тvvгээр л явж бна эх оронгvй хvнд хаанаас ч хадлага ирж болнооо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн