Их хотын амьдрал “чихэлдэж” байна. Гурван ээлжээр хичээллэдэг, нэг ангийн сурагчийн тоо нь 60 гарсан сургууль Улаанбаатарт цөөнгүй бий. Харин нийслэлийн хаяанд шахуу байх Төв аймгийн Сэргэлэн сумын сургууль 320 хүүхдийн багтаамжтай ч тэнд 80 гаруйхан хүүхэд хичээллэдэг аж.
Монгол хэлний багшийнх нь хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал хамгийн олон хүүхэдтэй анги 15 сурагчтай бол цөөн нь ердөө тавхан хүүхэдтэй гэнэ. Нэг ёсондоо нийслэлд жаруулаа нэг ангид чихэлдэж байхад, суманд тавуулахнаа нэг танхимд “төөрцгөөж” байна. Энэ бол ердөө л хүн амын төвлөрөл хөгжлөө дагаад хот руу чиглэсэнтэй шууд холбоотой.
Эрх баригчдын цаг үргэлж ярьдаг ч цаасан дээрх бодлогоос цааш ажил нь ахидаггүй хэт төвлөрлийн талаар хөндье. Нийслэл хэдхэн жилийн дараа гамшгийн хэмжээнд хүрч, хөдөө хоосон болох аюул хаалга тогшиж буйг Сэргэлэн сумын дээрх жишээ харуулж байгаа биз ээ. Нийслэлийн нягтрал нэмэгдсээр 1.3 сая байнгын оршин суугчтай болжээ.
Эмчилгээ, бизнес эрхлэхээр түр оршин суудаг хүмүүс, оюутнуудыг тооцвол үүн дээр дахиад 250 гаруй мянган хүн нэмэгддэг гэнэ. Анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөж дэд бүтэц, бусад асуудлаа шийдсэн нийслэлийн ачаалал гурав дахин ихэссэнийг энэ тоо гэрчилнэ. Даац нь бараг гурав дахин нэмэгдсэн Улаанбаатарт замын бөглөрөл, улсын эмнэлгүүдийн ачаалал, агаар, хөрсний бохирдол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, ажлын байрны хомсдол, ядуурал толгойн өвчин болохгүй гээд ч яах юм бэ.
Тэгвэл нөгөө талаасаа төвлөрөл юунаас үүдсэн бэ гэдэг асуулт үүснэ. Шилжилт хөдөлгөөн яагаад нийслэл рүү хөвөрнө вэ. Ингэхээр яалт ч үгүй орон нутгийн хөгжлийн асуудал яригдана. Харамсалтай нь орон нутгийн хөгжлийн талаар тоймтой хийсэн судалгаа 2013 оноос хойш үгүй гэхэд болохоор байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-г эс тооцвол үзье гэх юм үнэндээ алга. Харин орон нутагт очиход тэндхийн хүмүүсийн аж амьдрал, цаашдын зорилгыг мэдэж болохоор. Энэ тайланд дурдсанаар аймгуудын өрсөлдөх чадвар тун тааруу үнэлгээтэй гарчээ. Уг судалгааг хийхдээ аймгуудын эдийн засгийн тамир тэнхээ, засаглал болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц зэргийг багтаан иргэдээс санал авдаг юм.
Үүний үр дүнд аймаг бүрийн сул, давуу талуудыг тодорхойлдог. Өнгөрсөн онд 21 аймгийн 15-ынх нь өрсөлдөх чадвар муудсан. Бүсээр нь үзвэл баруун бүсийн аймгуудын хөгжил хамгийн их багасжээ. Тухайлбал, Говь-Алтай аймаг 2016 онд өрсөлдөх чадвараараа улсдаа хамгийн сүүлд жагсаж байсан нь 2017 онд ч өөрчлөгдөөгүй баян ходоодонд оржээ. 2015 онд тус аймаг өрсөлдөх чадварыг илтгэсэн 100 онооноос 56.15-ыг авч байсан бол 2016 онд 47.31, 2017 онд 38.62 болж жил дараалан буурчээ.
Тус аймгийн төвд цахилгаан, дулаан байнга доголддог тул иргэд тав тухтай амьдарч чаддаггүй. Улаанбаатар хоттой.хатуу хучилттай замаар холбогдоогүй, ажлын байр цөөн, төрийн байгууллагын хүнд суртал их зэрэг цөөнгүй саад, бэрхшээлээс болж урагшилж чадахгүй байгаа аж. Харин Архангай аймаг ажлын байрны хомсдол хамгийн их гэсэн үзүүлэлтээр сүүлээсээ хоёрдугаарт жагссан.
Тус аймагт жилд улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг. Гэвч энэ нь орон нутгийн хөгжилд нэмэр болдоггүй гэдгийг удирдлагууд нь ярьсан байна. Мөн иргэдийг ажлын байраар хангах томоохон үйлдвэрүүд дутагдалтай байгааг судалгааны багийнханд учирлажээ. Зүүн болон төвийн бүсээс Дорнод зургаа, Өвөрхангай болон Говьсүмбэр аймгийн өрсөлдөх чадвар тус бүр нэг оноогоор ахиж, Сүхбаатар 15, Ховд 13, Өмнөговь 10 оноогоор ухарчээ. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг аймгууд бүрдүүлж, үлдсэн нь нийслэлийн “халааснаас” гардаг аж. Уг нь бол урвуугаараа байх ёстой биз ээ.
Ингээд л эдийн засгийн бүсчилсэн хөгжил нүдээ олох хэрэгтэйг бидэнд сануулаад байгаа юм. Эзгүйрсэн сумд, хөгжил нь “хөлдсөн*’ аймгуудын иргэдийн хөгжлийн асуудал энд бас хөндөгдөх ёстой. Үндэсний статистикийн хорооноос 2013 онд хот, аймгийн хүн амын өсөлтийг төрөлт^дээр суурилан судалгаа гаргасан байдаг. Ингэхэд Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Баян-Өлгийг эс тооцвол бусад бүх аймагт хүн амын тоо буурчээ.
Хүн ам харьцангуй цөөтэй Дундговь, Говь-Алтай, Булган, Завханд хүн амын бууралт хамгийн их ажиглагдаж байна. Тухайлбал, 25 жилийн дараа 15 сумтай Дундговь аймаг 26 мянга, 24 сумтай Завхан 31 мянга, 16 сумтай Булган 36 мянга, 17 сумтай Говь-Алтай 35 мянга хүрэхгүй шахуу хүнтэй болно. Энэ аймгуудын хүн амын 20-30 хувь нь аймгийн төвдөө суурьшдаг.
Төвийн хүн амын бууралт сумын хүн амын бууралтаас удаан байгааг бодолцвол 2040 он гэхэд энэ үзүүлэлт 30-35 хувьд хүрэхийг судалгаа илтгэсэн байдаг. Ингэхээр эдийн засгийн нэг гол тулгуур болох мал аж ахуйн салбар боловсон хүчингүй болох нь. Шулуухан хэлэхэд 20 жилийн дараа Монголын малыг хэн маллах нь тодорхой бус болжээ.Таван жилийн өмнөх судалгааны дүн манай улсын хөдөөгийн хөгжил, хүн амыг харуулж байгаа ч үндэслэл нь хэвээрээ. Мэдээж үүнээс хойших хугацаанд орон нутгийн хөгжилд чиглэсэн, малчдын насыг залуужуулахын тулд тэднийг дэмжсэн олон ажлууд хийсэн.
Гэхдээ л малчид, орон нутгийн иргэд үр хүүхдээ хот суурин газар суурьшуулж, эрдэм номын мөр хөөлгөх сонирхолтой байдаг. Хотод их сургууль төгссөн залуучууд нутагтаа очоод ажил хийхийг цөөхөн нь хүсдэг ч тухайн мэргэжлээр нь орон нутагт нь ажлын байр байдаггүй. Тиймээс ихэнхдээ Улаанбаатартаа “шингэдэг”. Малчдын дундаж насыг аваад үзэхэд 30 гаруй насныхан хамгийн их байдаг байна. Тэгэхээр 20 жилийн дараа нөгөө 30 настай малчин 50 нас хүрнэ.
Одоо 50 настай байгаа малчин 20 жилийн дараа мал маллах чадвартай байх эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр бодлоготойгоор энэ асуудалд анхаарахгүй бол аюулын харанга дэлджээ. Цаг үргэлж ярьдаг бүсчилсэн хөгжлийг энэ сарын 21, 22-нд болсон Эдийн засгийн форумын үеэр ч тусгай сэдэв болгон салбар хуралдаан хийв. Орон нутгийг хөгжүүлэхэд төсөв болон захиргааны эрх мэдлийг өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргаж байсан юм.
Мөн орон нутагт татварын тогтолцоог шударга болгох хэрэгтэйг дурдаж байлаа. Татварын тогтолцоо орон нутагт зөөлөн байгаагаас үүдэн иргэд нь хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолгүй, хөгжихгүй байгаа гэнэ. Орон нутгийн төсөвтэй холбоотой бас нэгэн санал нь орон нутагт татварыг нэмж, төсвийнхөө ядаж 50 хувийг өөрсдөөс нь бүрдүүлье. Төр, орон нутгийн төсөвт егөх санхүүжилтээрээ хүний хөгжилд нь чиглэсэн ажлуудыг хийх нь зүйтэй гэсэн санал ч гарсан юм.
ХЭН ЮУ ХЭЛЭВ
УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ: -Бүсчилсэн хөгжлийг ярихын тулд Монгол Улсын эдийн засгийн багтаамж, газар нутаг нь ямар вэ гэдэгтээ дүгнэлт хийх ёстой. Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг 2001 онд баталсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй. Өнөөдөр Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн бодлого гэж байхгүй. Угаасаа байдаггүй. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх тухай хөндөж байна.
Үүнийг ярих юм бол хоёр хөршөө харах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж ухаарсан зүйл байхгүй. Аж үйлдвэрийн бодлого, хэрэгжилт байхгүй байна. Монгол Улс эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг хийх гэж байгаа бол энэ бүхнийг өөрөөр харах ёстой.
УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: -Би орон нутагт 25 жил ажилласан. Бүсийн зөвлөл гэж байгуулаад найман жил болсон. 2000 оноос эхэлж бүсчлэн хөгжүүлэх тухай яриа хүчтэй гарч эхэлсэн. Хууль, эрх зүйн орчноо ч баталж гаргасан. Эхлэл нь гайгүй тавигдсан. Бүсийн аймгууд хоорондоо жилд хэд, хэдэн удаа уулздаг. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг байсан. Гэвч 2012 оноос хойш зогссон.
Энэ чиглэлээр хэд, хэдэн юм хийх ёстой. Нэгдүгээрт, удирдлага болон зохион байгуулалтыг нь тогтоох ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийг нь яаж хангах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт хүн ам, эрх мэдлийн төвлөрөл бий болчихсон байна. Тиймээс хөрөнгө оруулалтын бүсчлэлийг дэмжих ёстой. Дор хаяж их, дээд сургуулийг хотоос гаргах шаардлагатай. Ипотекийн зээлийг ч хөдөө, орон нутагт олгож эхлэх хэрэгтэй. Энэ мэт төвлөрлийг шийдэх олон гарц бий.
Эдийн засагч Н.ДАШЗЭВЭГ: -Бүх аймгаа задлаад, баруун аймгуудыг нийлүүлж нэг засаг захиргааны нэгжид оруулъя. Аймаг бүрт үйлдвэрлэл байгуулж, малчдын бүтээмжийг дээшлүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Бага малтай иргэдийг малчин байхыг нь болиулаад, өөр амьдралын баталгааг түүнд гаргаж өгч болно. Ингэснээр малчин нь хөгжиж, амьдралын баталгаатай болж, бэлчээр ч талхлагдахгүй. Аймаг бүр Хөгжимт драмын театртай байх ямар хэрэгтэй юм бэ. Тэгснээс таван аймгийн дунд нэг театр байгуулаад, бусад дөрвөн аймгийнхан театрыг мах, ноосны үйлдвэр болгоод, эргээд иргэдийг нь ажлын байраар хангая.
“Буян” компанийн захирал Б.ЖАРГАЛСАЙХАН: -Малчид эзэнгүй байна. Тэднийг нийгмийн амьдралд оролцуулах хэрэгтэй. Тэднийг хөгжүүлэхгүй бол орон нутгийн иргэд халамж л нэхдэг боллоо. Татварын тогтолцоог нь жигд болгоод, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, хөгжүүлмээр байна. Малчдын амьдралыг сайжруулахын тулд малын ашиг шимийг нэмэгдүүлье.
Одоогоор иргэд ноолуур, арьс, ширээс өөр малаасаа ашиг олдоггүй. Max нь хүртэл үнэ цэнэгүй. Мал эмнэлгийн салбараа хөгжүүлж, эрүүл малтай болъё. Манайд малын гаралтай өвчнүүд гарснаар дэлхийн зах зээлд монгол махны нэр хүнд буурч байна. Түүнийгээ дагаад түүхий эдийн үнэ хүртэл буурна. Малаас олох ашгаа нэмснээр иргэд мөнгөтэй болно. Тэр хэрээрээ өөрсдийгөө хөгжүүлнэ. Амьдралын баталгаа нь нэмэгдэнэ. Үүнээс гадна дотоодын зах зээлийг хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр хүлэмжийн бизнес хөгжөөд, бид бүх төрлийн ногоог дотооддоо тариалж байна. Дотоодын хэрэгцээг хангахаар хэмжээний байна. Гэвч урд хөршөөс нарийн ногоо экспортлоод дотоодын үйлдвэрлэлийн ашгийг хаадаг.
Эх сурвалж:
18 comments
ХӨДӨӨ ОЧООД ГАЗАР АВАХ ГЭХЭЭР ӨГДӨГГҮЙ НЬ ХЭНИЙ БОДЛОГО ВЭ?
Мал нь хүнээ хариулна. Юу асуугаад байгаамбээ
Тэртэй тэргүй 20 жилийн дараа цөлжөөд монгол нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломжгүй болно
Тиймээс залуусаа хөдөө гар гэж уруу татаж ирээдүйг нь баллахгүй гэдгээ малчид бид өөрсдөө сайн мэдэж байгаа
ХЯТАДУУД КАЗАХСТАНААС БЭР АВДАГ БОЛЖЭЭ. ЯАГААД?
МОНГОЛД ИЙМ ҮЗЭГДЭЛ БАРАГ БАЙХГҮЙ. МОНГОЛ УЛС КАЗАХУУДЫГ УУСГАЯ ГЭЖ БОДДОГГҮЙ, БАС МОНГОЛ, КАЗАХУУД Ч НЭГ НЭГНЭЭ СОНИРХДОГГҮЙ. ГЭТЭЛ ХЯТАД ЭРЧҮҮД ТЭС ӨӨР. ТЭД ОЧСОН ГАЗАР БҮРЭЭСЭЭ ЭХНЭР АВЧ БАЙНА. ЭНЭ ЮУНААС БОЛОВ? ЭНЭ БОЛ ХАТУУ ЁС ЗАНШИЛТАЙ КАЗАХСТАН ХҮРТЭЛ ХЯТАДЫН ХҮН АМЫН ТҮРЭЛТЭНД АВТАЖ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. ӨНӨӨДӨР ХЯТАД ШАНХАЙН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН КАЗАХСТАНААС ОЛОН ХЯТАД ОЮУТАН АВЧ СУРГАЖ БАЙГАА НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖЭЭ. ТӨВ АЗИ ДАХЬ ХЯТАДЫН ТҮРЭЛТ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ Л БАЙНА.
Малыг чинь бүгдэнгийн нядлаад урагшаа зарчихая.
20жилийн дараа мал малладаг өнөөгийн арга үгүй болно биздээ. Хашаанд байгаа малыг Хятадуудаар маллуулна шүүдээ. Манайхан зарим оронд очоод мал маллаж л байна шүүдээ. Санаа зволтгүй ээ.
Хятадын хувьд манай мал гавихгүй,2-3өдрийн нь хоол. Бид худлаа сүржигнээд олширлоо л гэнэ,бэлчээрийн даацгүй боллоо л гэнэ цөм худлаа, залхуурал шүүдээ
20 жилийн дараа Элбэгээ, 2 Энхболд, Энхбаярын сүнсээр нь маллуулна. Санаа зоволтгүй, бүсчилсэн хөгжил ярихаа болих нь зөв, бүтэхгүй.
2-3 том хот байгуулаад төвлөрч амьдрах нь илүү амьдралд ойр.
21 zyynii hymyysiin setgegdeliig ynsihad oi gytmaar Mongolchyyd boljee!!ted yagaad iimerhyy teneg bolchihboo!!!eh oron gazar nytag deeree malaan mallaad amidral bainga esen hegjij nyydelchin Mongol baisaar baih bolno gedeg setgegdel alga gej yy?….teseelel setgegdel ch ygyi hooson demiirsen ene mongol geed baigaa hymyys chini yhaan sanaa egegdel baina uu?…Mongol hyn men yy?gedegtei l egdyyzen syyna!iim daamjirsan ybaigyichyyd ene interned chini syydag demiirdeg bolchihson yum uu?…
neg neher mal ni hyneen harulna gej setgegdel bichsen bna!barag ene ynen chag ireh bii?gemeer sonsogdono!ta nar neg iimerhyy baibal hynii yhaan ni baragdaj malaasaa door adgyyslag sinjtei bolj mehehiig bardam tyremgiigeer orchin chagiin chini tenegyyd ilerhiileed baigaam yum syy!!!iim l ard tymen Mongoloor dyyren bol ene Mongol zaasaan erdee ch yabahgyi ee!!mehej senej baigaa ni ilt baina!
амьдралдаа малтай холбоотой ажил хийгээгүй байж битгий бардам зангаар загнаад бай нөхдөө.монгол хүн малынхаа буянаар амьдардаг .мал чинь тэр алт эрдэнэсээс чинь илүү эрхэм чухал гэдгийг ухаарч амьдраач монголчуудаав
монгол олон сая малтай гээд ашиг нь юу байгаан? гадаадын өндөр хөгжилтэй орныхтой адил үнээр мах авч, өндөр үнэтэй сүү ууж байна шд. монголын малчид шиг даварчихсан п и с д а нар хаа ч байхгүй
Хотод эрхэлсэн ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй хүмүүсийг хөөж явуулах, хотод амьдрахыг хориглох хэрэгтэй. Хотод гэмт хэргийг дандаа эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух хаяггүй тэнэмэл юмнууд үйлддэг. Ажил хийдэг, түрээсээр ч болтугай тогтсон хаягтай хүмүүс л хотод амьдардаг байх хэрэгтэй.
Ардчилал гэдэг бол дураараа дургих явдал гэж ойлгон,хүн амьдрах газараа өөрөө сонгоно,үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэнэ гэх мэтээр хэт задгайрсанаас болж ирэний шилжилт хөдөлгөөний хууль дүрэм устаж бүх л иргэд нийслэлдээ шавсан,үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэж байна гэж амныхаа зоргоор бурдаг цуурдаг болсон,мал хувьчлаж байна гэж мал эмнэлэг урьдчилан сэргийлэх ажлыг байхгүй болгосоны хар гайг өнөөдөр иргэд үүрч,хорин жилийн дараа бодлогоор оруулаж ирсэн эрлийз дарга нарын ах дүүс монголын малыг хятад аргаар маллах нь тодорхой,энэ бол хужаа нарын бодлого хэрэгжиж байгаа нь тэр.
Mongolchyyd horin jil bitgii hel tyyhendee malaan mallaad irsen tyyhtei?…tiimees horin jil byy hel malaan mallah bolno!harin malchidaan onooj saijryylah tednii byteelch idebhiig ernyyleh,hedee garch malchin boloh hedelgeenuudiig eegsyyleh hedelgeh geed heregtei ajiluud sain zohih ni chyhal!ilgeeltiin ezen gedeg sig?….tegbel Mongoliin malchid ylam byr saichirj esej teljin niigemsij saijirna gej bodoj baina!mongol hyn bol nyydelchidiin ydam ene ydam tasrana gej haraahan baihgyio ee!hori bitgii hel hoyor zyyn jil ch tesej yldeh yhaan bol malchin yhaan men!
Elbegdorj bvgd bayjitsgaa ..bvgd deed bolovsroltoi bol gd hoshgiruulj huduug hotru chihej tms iig deed surguulid chihej zvgeer yvj bsn niigmiig samuuruulchigaad odoo sanaa amar gaviyaniihaa amraltiig turiin hamgaalaland edleed bhiin .hvmvvs ed nariig hezee ch bvv martagtun
мал өсөөд 70 сая хүрч бна гэсэн