“Хайран сайхан залуу хүний нутагт алтан амиа алджээ. Бид хэдий болтол хүний нутагт боол хийж, хэдий болтол монгол хүний алтан амь эрсэдсээр байх вэ” гэх эмгэнэл, харамслын үгс сошиал орчинд хөвөрсөөр. Учир юу вэ гэвэл БНСУ-д ажиллаж амьдарч байсан Н.Мөнхзул гэх нэгэн монгол залуу ажлаа хийж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тэрбээр дөнгөж 30 гарсан, ар гэр, амьдралаа авч явахаар, хэдэн төгрөг олж ирэхээр харийн орныг зорьсон ч эх нутагтаа буцаж ирж чадалгүй ийн тэнгэрийн орноо оджээ. Тухайн үд яг юу болсон, юуны учир амиа алдсан, үйлдвэрлэлийн осол гэмтэл байсан уу гэдгийг тус улсын цагдаагийн газарт шалгаж буй учир бидэнд тодорхой мэдээлэл олдсонгүй.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас торуулахад “Энэ асуудлаар бид мэдээлэл өгөх боломжгүй. Ар гэрийнхэн нь зөвшөөрсөн үед л мэдээлэл өгөх боломжтой байдаг” гэсэн хариулт өгсөн юм.
БНСУ-д ахуй амьдралаа дээшлүүлэхээр ажиллаж амьдарч буй монголчуудын нарийн тоог гаргаж хэлэхэд хэцүү. Хууль ёсоор ажиллаж амьдарч байгаагаасаа илүү визний хугацаа нь дуусч, харийн цагдаа нараас айж эмээж “харлаж” амьдарч буй нь дийлэнх гэж хэлж болно. Гэтэл тэдгээр иргэд ийн амиа алдаж, зарим нь эрүүл мэндээрээ ноцтой хохирч, хэнд ч хандахаа мэдэхгүй байдалд орсон тохиолдол цөөнгүй бий.
Б.НЭРГҮЙБААТАР: ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС НЭГ Л ЗҮЙЛ ХҮСЬЕ.
ЭЭЖИЙНХ НЬ ВИЗИЙГ ГАРГААД ӨГӨӨЧ
Тэдний нэг, БНСУ-д хараар ажиллаж байгаад арваадхан хоногийн өмнө Солонгосын цагдаа нараас айхдаа таван давхар байшингийн дээвэр дээрээс унаж, маш хүнд гэмтсэн монгол бүсгүйн талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна. Эдүгээ 28 настай Г.Төгсжаргал гэх бүсгүй тус улсад ажиллаж амьдраад 2,7 жил болж буй бөгөөд визний хугацаа нь дууссан учир хараар ажиллаж байжээ. Юу болсон талаар түүний найз Б.Нэргүйбаатартай холбогдож, мэдээлэл авснаа хүргье.
-Юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Манай найз Г.Төгсжаргал найз залуутайгаа харлаад бараг гурван жил болж байгаа юм. Энэ сарын 20-нд түрээсэлдэг байрандаа Монгол руу ахыгаа үдэж явуулах гээд жаахан дуу шуу гаргачихсан юм билээ. Гэтэл доод давхрын айл нь “Чимээ гаргаад байна” гээд цагдаад дуудлага өгчихсөн байсан. Энэ хооронд манай найз нөхөртэйгээ хоёулханаа үлдсэн байсан гэсэн. Нөхөр нь тамхи авахаар түр гарсан хойгуур хаалгыг нь нүдээд, цагдаа нар хүрээд ирэхээр нь Төгсөө айсандаа цонхоор буух гэтэл доор зогсож байсан нэг цагдаа харчихсан гэсэн. Тэгээд манай хүн айсандаа буцаад хаалганыхаа дэргэд очиход үүдэнд байсан цагдаа нар доошоо буугаад явчихсан байсан учраас гэрээсээ гараад дээшээ таван давхар руу зугтаж гарсан байна лээ. Тэгээд л араас нь цагдаа нар хөөгөөд гараад ирсэн учраас сандраад эргэж харахдаа хөл нь халтираад төмөр торон хашаан дээр уначихсан байсан.
-Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Муу байгаа. Сэхээн амьдруулах тасагт нь хэвтэж эмчлүүлж байна. Яаралтай хагалгаанд орсон. Нурууны гурван яс, дөрвөн хавирга хугарсан. Нэг хөл нь хугарч, нөгөө хөлийн өсгий нь бяцарсан. Хүний нутагт эмнэлгийн орон дээр шаналаад хэвтэж байна. Одоо шингэн хоол унд бага зэрэг идэж уугаад, хааяа юм хум ярьдаг болж байна.
-Эмнэлгийн төлбөр мөнгө нь хэд гарсан бэ?
-Өдөр бүр нэмэгдсээр л байна. Өнөөдрийн байдлаар 28 сая вонны төлбөр гарчихаад байна. Бид олсон хэдэн төгрөгөө Монгол руу ар гэрийнхэн рүүгээ явуулчихдаг улс. Тийм их хэмжээний мөнгө байхгүй хэцүү байна. Сэхээн амьдруулах тасаг нь их үнэтэй байдаг юм байна. Тэгээд энгийн тасаг руу шилжүүлье гэхээр ар гэрийнхэн нь байхгүй бол сэхээнээс гаргах боломжгүй гээд хөдлөхгүй юм. Бас энгийн тасаг руу шилжүүлнэ гэвэл эмчилгээний төлбөр мөнгөө төлж байж шилж гээд байдаг. Доод тал нь 8 сая воноо төлж байж шилжих боломжтой гэсэн. Гэтэл тэр мөнгө нь байхгүй. Бид хандив цуглуулж эхэлсэн. Солонгос дахь нөхрийнх нь данс ibk 27607690001013 Зоригоо, Монгол дахь ээжийнх нь данс Гандолгор 5005744256. Танил тал, монгол ахан дүүсээс сэтгэлийн хандив өгч л байна. Нийтдээ хоёр сая вонн цугласан байна лээ. Одоо зээл авах уу, яах вэ гээд бид хэд ярилцаад байж байна.
-Нөхөр нь батлан дааж болохгүй байгаа юм уу?
-Тэр хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор албан ёсны харгалзах хүн гэж тооцдоггүй юм байна. Тиймээс бид ээжийг нь Монголоос авчруулах гээд бүхий л арга чаргаа барж байна. Ээж нь өмнө нь нэг удаа визэнд ороод, жилийн хугацаанд дахин визэнд орох боломжгүй гээд хар даруулчихсан юм байна. Тийм асуудлаас болоод виз нь бүтдэггүй. Одоо нөхөр нь болон хоёр найз нь бид гурав ажлынхаа хажуугаар ээлжилж асарч сувилаад байж байна.
-Монголын Элчин сайдын яамтай холбогдсон уу?
-Өчигдөр Элчин сайдын яамнаас нэг хүн ирж уулзаад явахдаа “Эргээд холбоо барина” гэсэн байсан. Дорвитой туслалцаа үзүүлээгүй л байна. Бид Монголын Элчин сайдын яамнаас ганц зүйл хүсмээр байна. Нэг удаа харж үзээд, ээжийнх нь визийг гаргуулаад өгөх боломж байдаг бол тэгж туслаач. Аавыг нь явуулж болно гээд байгаа ч тэр настай хүн энд ирээд хэл усгүй, дээрээс нь эмэгтэй хүнийг асарч сувилах хэцүү шүү дээ. Аавыг нь явуулсан тохиолдолд таван сая төгрөг бас байршуулах шаардлагатай гэсэн. Мөнгө хайж байгаа энэ хэцүү цагт тэр мөнгө хаанаас олдох вэ дээ. Их л хэцүү байна даа. Ээжийнх нь визийг гаргаад өгчихвөл эмчилгээний төлбөр мөнгө нь олон түмний буянаар болох байх гэж бодож байна. Би бас энд хараар ажилладаг хүн. Харийн нутагт хараар ажиллаж байгаа хүн л харласан нэгнийхээ зовлонг ойлгодог юм байна.
-БНСУ-д саяхан нэг монгол залуу амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Та юм сонссон уу?
-Харин тийм гэсэн. Нэг ч биш, хоёр хүн нас барсан гэж Элчингийн хүн хэлж байна билээ. Тэдний ар гэрийнхэн мэдсэн даруйдаа Солонгост ирсэн гэсэн.
Эх сурвалж: Medee.mn
Б.БУРМАА
9 comments
mongolin turd garsan humuus archaagui dutuu garuud baih yumaa
Jaahan bish soliotoi yum shig l shaagildaj oriloldson biz. Manaihan chini arhi uuchhaaraa galzuu soliotoi bolchihdog. Mongold ger horoolliin hashaandaa bga yum shig bj bolohgui sh dee.
Уул нь айж сандрахгуй амар тайван уулзаж ярилцсан бол энгийн Цагдаа нар нь дэндуу соелтой сайхан улсууд байсан юмсан. Одоо л тийм шируун болцгоосон юм байхдаа.
Монгол төр ард түмнээ яаж хамгаалж үнэлж байна аа, монголд эзэн гэж байна уу энэ олон хүмүүсээ нохой шиг хаяж байхаар яадаг юм энэ гадаад яамны сайд солонгосын хөдөлмөрийн яам засгийн газартай ярилцаад хүмүүсээ 3 сараар ажил хийдэг визтэй болголдоо хүмүүс 3 сараар яваад ирдэг байвал хэн тэнд харлахыг хүсэх билээ
Manai tur zasag arai ymdaa hun shig tsalin ugdug bol hairan zaluuchuud maani hunii nutagt booliin ajil hj amidarch ami nasaa aldaj tahir dutuu boloh uu
эвий дээ арчаагүй удирдагчдаас болж хайран сайхан залуус эндээд л хохироод л хоцрох юм даа
teneg yum barigdlaa gehed mongol ruu l achigdana biz dee
Er ni anhnaasaa ene humuusiin l buruu shdee yah gj harlaj uldsiin. Tgd harlaj bj bgaaga medseer bj chimeeguil amidrana bzdee sogtchood huduu heer bga yum shig oriloldoo biz. Barigdah chin uhehees door baiw gej dee unen uhaangui yuma.
Монголын төр хүний наймаа хийхээ хэзээ болих вэ МАН засаг барих үед Монголчууд гадаад руу дүрвэх нь ихэслээ үхэж байсан мангарууд МАН нэртэй хулгайч нарыг яах гэж сонгосон юм. Алтанхуягийн хэлсэнээр Монголдоо сайхан амьдармаар байна мангаруудаа. Энэ 60 тэрбумынханы босгосон УИХ-ыг нэн даруй тарааж хариуцлага тооцоё дахин сонгууль явуулж МАН-ын хулгайчдыг хатуу цаазлан цээрлүүлэх цаг болсон одоо эх оронгүй үлдэх нь шүү