2018-05-31 09:491min07

Украйнд алагдсан Оросын сэтгүүлч амьд гарч ирлээ

setguulch

Украйны нийслэл Киев хотноо байрлах гэртээ эхнэрийнхээ хамт амь үрэгдсэн Оросын сэтгүүлч Аркади Бабченко өчигдөр амьд гарч ирснээр олныг гайхшируулжээ. Украины аюулгүй байдлын албаны дарга Василий Грицак “Бабченког алагдсан гэх мэдээллийг зохиомлоор тарааж, түүний амь насанд заналхийлж байсан этгээдийг олж баривчлахад ашигласан” гэж  хэвлэлийн хурлаар тайлбарлажээ. Грицакийн мэдээлснээр сэтгүүлчийг алуулахын тулд Оросын тусгай алба Украины нэгэн иргэнд $40,000 төлж, захиалсан байсныг илрүүлсэн гэнэ. Ингэхдээ дорнод Украины салан тусгаарлах мөргөлдөөнд оролцож байсан этгээдийг олж алуурчнаар хөлсөлсөн байна.

41 настай дайны сурвалжлагч Аркади Бабченко энэ үйл ажиллагааны талаар мэдээгүй байсан найз нөхөд, гэр бүлийнхнээсээ уучлал гуйжээ. Тэрбээр Кремлийн бодлогыг шүүмжилдгээс болж амь насанд аюул учирсан тул эх орноосоо дүрвэхэд хүрчээ. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас түүнийг амьд байгаад баярлаж буйгаа илэрхийлээд зохиомол хэрэг үүсгэсэнд буруутгажээ. Өмнө нь энэ хэрэгт ОХУ-ын тал буруугүй гэдгээ мэдэгдэж сэтгүүлч эрийн үхлийн талаар харамсаж буйгаа илэрхийлсэн юм.