Улс төрчид ИЧИГ ИЧИГ

2018-04-03 09:251min4
sudalgaa

Ядуурлаас залхаж амьжиргаагаа дээшлүүлхээр Өмнөд Солонгосыг зорих иргэдийн тоо сүүлийн хэдэн жил эрс нэмэгдсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тус улс руу виз хүсэгчдийн тоо нэмэгдэж, ачаалал ч ихэссэн. Албан мэдээгээр 2015 онд  жилд 35 мянган иргэн виз хүсэж байсан бол 2016 онд 67 мянга болж нэмэгджээ. Харин өнгөрсөн оны байдлаар  өдөрт 600 хүний визний хүсэлт ирэх болсон  нь оны төгсгөлд 100 мянга давсан аж.

Манай улсын 40 мянга гаруй иргэн БНСУ-д ажиллаж амьдардаг бол “харласан” иргэдийн тоогоороо дэлхийн улс орнуудаас тэргүүлж байна. Улс төрчдийг ард түмэнд “сайхан амьдрал”  амлаж өнөө маргаашгүй хэрэгжүүлэх мэт ярьж, улс төрийн намууд нэгнийгээ “гүтгэж” байх хойгуур хүний нутагт хүсээгүй боолын хөдөлмөр эрхлэх гэсэн олон мянган иргэн “шалгалт” өгөх, ярилцлаганд орох гэж нэгэнтэйгээ барьцалдах нь барьцалдаж, өдөр хоногийг ялгалгүй дугаарлан зогсож байгаа бичлэг сэтгэл эмзэглүүлэв. Энэ бол өнөөдрийн монголчуудын амьжиргааны бодит төрх.

 

https://twitter.com/twitter/statuses/980700937344856064

Дундаж цалин 1 сая 38 мянган төгрөг бол БНСУ -руу “явахгүй” 

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард монголчуудын амьжиргааны түвшин дээшилж дундаж цалин 1 сая 38 мянга 900 төгрөг болж 98 мянган төгрөгөөр өссөн гэх мэдээллийг өгсөн. Бодит байдал дээр монгол хүний сарын дундаж цалин албаны хүмүүсийн мэдээлсэн шиг байсан бол БНСУ руу явах гэж ингэж ачаалал үүсгэхгүй.

Зургаан сарын турш багш нар цалингаа нэмүүлэх гэж тэмцэл өрнүүлж, ажил хаялт зарласны үр дүнд бага сага нэмүүлсэн. Эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалингийн дундаж 600 мянга орчим. Барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэн энэ үед дундаж цалингаас ч бага орлоготой иргэд хоногийн хоолтойгоос хоолгүй өнгөрөөх  үе олон байна.

Нэг эмэгтэйн яриснаар 210 мянган төгрөгийн цалинтай  үйлчлэгчийн ажилтай. Үүнээс нийгмийн даатгалын шимтэлд суутгаад гар дээрээ сард 150 мянган төгрөг авдаг. Үүнийгээ 15 хоногтоо хувааж авна гэвэл 75 мянган төгрөг. Яаж амьдрах юм бэ гэж гасалж суухтай таарсан юм. Энх цагт хөдөлмөрийн насны олон залуус эх орноосоо дүрвэж байгааг  тоолгүй өнгөрч, сандал ширээ булаалдаж, нэгийнхээ хийсэн ажлыг муулж, мөрөөдлийн амьдрал ярьж суудаг улс төрийн намууд, улс төрчид ИЧИГ ИЧИГ.

4 сэтгэгдэлтэй

  • kjhi

    2018-04-03 09:47 at 09:47

    ene bux erxemuudiig xorongiin xyraa yambiin edelcen bol yaliin ch uur ex ornoo xudaldagch nar

    Хариулах

  • h

    2018-04-03 11:25 at 11:25

    irgeddee axiuxan shalin uguud l ajil xiilgeech

    Хариулах

  • ЖОЧИН

    2018-04-03 12:42 at 12:42

    С БАЯР ҮЛДЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ

    Хариулах

  • ARD

    2018-04-03 15:48 at 15:48

    MONGOLCHUUD IIG GADAARUU YWUULAH BURUU HUJAAGUUD MONGOLD SHORGOOLJ SHIG NVRELJ BAIDAG ENE BURUU DAA TOR ZASAGIINHAN MINI

    Хариулах

ЖОЧИН сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй