Ядуурлаас залхаж амьжиргаагаа дээшлүүлхээр Өмнөд Солонгосыг зорих иргэдийн тоо сүүлийн хэдэн жил эрс нэмэгдсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тус улс руу виз хүсэгчдийн тоо нэмэгдэж, ачаалал ч ихэссэн. Албан мэдээгээр 2015 онд жилд 35 мянган иргэн виз хүсэж байсан бол 2016 онд 67 мянга болж нэмэгджээ. Харин өнгөрсөн оны байдлаар өдөрт 600 хүний визний хүсэлт ирэх болсон нь оны төгсгөлд 100 мянга давсан аж.
Манай улсын 40 мянга гаруй иргэн БНСУ-д ажиллаж амьдардаг бол “харласан” иргэдийн тоогоороо дэлхийн улс орнуудаас тэргүүлж байна. Улс төрчдийг ард түмэнд “сайхан амьдрал” амлаж өнөө маргаашгүй хэрэгжүүлэх мэт ярьж, улс төрийн намууд нэгнийгээ “гүтгэж” байх хойгуур хүний нутагт хүсээгүй боолын хөдөлмөр эрхлэх гэсэн олон мянган иргэн “шалгалт” өгөх, ярилцлаганд орох гэж нэгэнтэйгээ барьцалдах нь барьцалдаж, өдөр хоногийг ялгалгүй дугаарлан зогсож байгаа бичлэг сэтгэл эмзэглүүлэв. Энэ бол өнөөдрийн монголчуудын амьжиргааны бодит төрх.
БНСУ руу явахын тулд "шалгалт өгөх", "ярилцлагын дугаар" авахаар тэмцэж буй Монголчуудын дүр төрх…
Гадаад паспортоо барин бүртгэл хийлгэхээр улангасан дайрах залуучуудаас Монголын улстөрийн намууд, улстөрчид ичих хэрэгтэй. /2018.03.30/#Солонгос – #АжиллахХүч 😭😭😭 pic.twitter.com/wcNVrIdwo8
— Urantogtokh (@Urantogtokh) April 2, 2018
Дундаж цалин 1 сая 38 мянган төгрөг бол БНСУ -руу “явахгүй”
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард монголчуудын амьжиргааны түвшин дээшилж дундаж цалин 1 сая 38 мянга 900 төгрөг болж 98 мянган төгрөгөөр өссөн гэх мэдээллийг өгсөн. Бодит байдал дээр монгол хүний сарын дундаж цалин албаны хүмүүсийн мэдээлсэн шиг байсан бол БНСУ руу явах гэж ингэж ачаалал үүсгэхгүй.
Зургаан сарын турш багш нар цалингаа нэмүүлэх гэж тэмцэл өрнүүлж, ажил хаялт зарласны үр дүнд бага сага нэмүүлсэн. Эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалингийн дундаж 600 мянга орчим. Барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэн энэ үед дундаж цалингаас ч бага орлоготой иргэд хоногийн хоолтойгоос хоолгүй өнгөрөөх үе олон байна.
Нэг эмэгтэйн яриснаар 210 мянган төгрөгийн цалинтай үйлчлэгчийн ажилтай. Үүнээс нийгмийн даатгалын шимтэлд суутгаад гар дээрээ сард 150 мянган төгрөг авдаг. Үүнийгээ 15 хоногтоо хувааж авна гэвэл 75 мянган төгрөг. Яаж амьдрах юм бэ гэж гасалж суухтай таарсан юм. Энх цагт хөдөлмөрийн насны олон залуус эх орноосоо дүрвэж байгааг тоолгүй өнгөрч, сандал ширээ булаалдаж, нэгийнхээ хийсэн ажлыг муулж, мөрөөдлийн амьдрал ярьж суудаг улс төрийн намууд, улс төрчид ИЧИГ ИЧИГ.
4 comments
ene bux erxemuudiig xorongiin xyraa yambiin edelcen bol yaliin ch uur ex ornoo xudaldagch nar
irgeddee axiuxan shalin uguud l ajil xiilgeech
С БАЯР ҮЛДЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ
MONGOLCHUUD IIG GADAARUU YWUULAH BURUU HUJAAGUUD MONGOLD SHORGOOLJ SHIG NVRELJ BAIDAG ENE BURUU DAA TOR ZASAGIINHAN MINI