2018-04-03 09:051min021

  Ш.Доржсүрэн эхнэрээ ”Жульетд тоглуулна” гэж хэлээд аваад суучихаж

hoho

“ДОЗ интертайнмэнт”-ийн захирал Ш.Доржсүрэн жүжигчин А.Мөнгөнзул нар нэг зорилго мөрөөдлийн дор нэгдэн нийлсэн хосууд билээ. Тэрбээр зохиолоо бичээд, өөрөө найруулаад, эхнэрээ гол дүрд нь тоглуулчихдаг хэмээх шүүмжлэлд өртөөд авсан Дооёо эхнэрээ Жульетд тоглуулна хэмээн хуураад өөрийн болгож байжээ. Хосууд СУИС-д байхдаа үерхэж эхэлсэн бөгөөд шинэхэн оюутан Мөнхзулыг харсан Дооёо тун ч зартай нэгэн байжээ. Мөнхзулын багш “За зулаа чи нэг юм тэмдэглээд ав, алдуул оюутнаас болгоомжил” хэмээн анхааруулж байсан бөгөөд тэрхүү алдуул оюутан нь Дооёо байсан гэнэ.

23 жил ханилаад буй хайрт нөхрийнхөө тухай Зулаа “Дооёо намайг найрахдаа эвгүй найрсан шүү дээ Улаан хавтастай, тэрэн дотроо Ромео, Жульетын зохиолыг дотор нь хийчихсэн. Манайх дөрөвдүгээр курсийн дипломын ажил дээр Ромео, Жульетийг тавих гэж байгаа. Ах нь чамайг Жульетд тоглуулна гээд л. Би чинь драмын театрт тоглох хэмжээний юм бодчихсон. Намайг найрч байгаа нь л юм байна л даа. Ах нь орой ирж уншлага бэлдэнэ гээд юу бэлдэх байх вэ дээ” хэмээн дурсжээ.