Аргалын үхсэн шалтгааныг тогтооно

Энэ сарын -нд Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт үхсэн аргаль тээвэрлэж явсан “Соната 4” маркийн автомашиныг цагдаа нар илрүүлэн саатуулсан. Улаан номонд орсон энэхүү амьтан ямар учир шалтгаанаас болж үхсэнийг тодруулхаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд шинжилгээ хийхээр болжээ.
Нэн ховор амьтадыг агнасан хэрэгт жолооч болон хамт явсан хүнийг сэжиглэж байгаа ч хоёр хүн үүнийг үл зөвшөөрч байгаа аж. Тэд хөлдүү аргаль олоод ачиж явсан гэнэ. Анхан шатны үзлэгт тэдний хэлснээр сум, хутга мэс, урхины шархгүй байсныг тогтоосон байна.
2 сэтгэгдэлтэй
Эрка
2018-03-06 15:52 at 15:52
Түлдэг “аргал” гэж бичээд байх юм. Аргаль хонь, аргал 2-ыг ялгаж салгаж бичиж чаддаггүй яачихсан сурвалжлагч вэ? Ийм л юмнууд ажил хийсэн дүр эсгэж байна даа.
Зочин
2018-03-07 00:26 at 00:26
Идэш тэжээл ховордсон, мөн сүргийн гишүүд цөөрсөн зэрэг шалтгаанаас болж сэтгэл гутралд гүн автсанаар өөрийгөө хянах чадвараа аажмаар алдаж, золгүй явдалд өртсөн буюу эсвэл амиа хорлосон байж болох уу?