Аргалын үхсэн шалтгааныг тогтооно

Энэ сарын -нд Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт үхсэн аргаль тээвэрлэж явсан “Соната 4” маркийн автомашиныг цагдаа нар илрүүлэн саатуулсан. Улаан номонд орсон энэхүү амьтан ямар учир шалтгаанаас болж үхсэнийг тодруулхаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд шинжилгээ хийхээр болжээ.
Нэн ховор амьтадыг агнасан хэрэгт жолооч болон хамт явсан хүнийг сэжиглэж байгаа ч хоёр хүн үүнийг үл зөвшөөрч байгаа аж. Тэд хөлдүү аргаль олоод ачиж явсан гэнэ. Анхан шатны үзлэгт тэдний хэлснээр сум, хутга мэс, урхины шархгүй байсныг тогтоосон байна.