“Пёнчан 2018” өвлийн 23 дугаар олимпид оролцсон баг тамирчид болон дасгалжуулагчид өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
– “Пёнчан 2018” өвлийн олимпид оролцсон манай тамирчдын хувцас маш их шүүмжлэл дагуулсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
– Өмнөд Солонгос улсын “Пёнчан 2018” өвлийн олимпод манай тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тамирчдын хувьд Монголын Үндэсний Олимпийн хорооноос олгодог ноормын хувцас. Уг нь энэ хувцастай олимпид орохгүй ёсгүй. Гэвч цаг давчуу байсан учраас энэ хувцасыг сонгохоос өөр арга байгаагүй.
Куртик болон бэлтгэлийн бие халаалтын нимгэн зузаан хувцаснууд багцаараа ороод 280 тамирчинд 311 сая төгрөгний хувцас худалдаж авсан. Энэ бол олимпийн ёслолын хувцас биш. Хүмүүс ёслолын хувцас гэж буруугаар ойлгох зүйл байсан.
–Өвлийн олимпод оролцох тамирчдыг хувцасыг хангаж чадаагүй гэсэн үг үү?
– Яагаад гэдгийг Монголын үндэсний олимпийн хорооноос энэ асуудлыг тодруулсан нь зүйтэй байх. Олимпийн хорооноос “хугацаа тулсан” гэх тайлбар өгсөн. Засгийн газраас ерөнхий чиглэл өгч байгаа.2020 оны олимпод Монгол улс өөрийн гэсэн “брэнд” хувцастай байя гэсэн утгаар эхний удаа нормын хувцастай оролцсон.
Цаны спортыг манайд хөгжүүлэх бүрэн боломжтой гэж иргэд үзэж байгаа. Манай улсад энэ спорт хэр хөгжсөн бэ?
– Энэ удаагийн наадамд манай улсын хоёр тамирчин оролцсон. Өнөөдрийн байдлаар бид 4 тамирчинтай өөрсдийнхөө хүчээр дасгал сургуулилтаа хийгээд явж байгаа тул энэ шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй. Биеийн тамир спортын газар, олимпийн хороодтой хамтран амжилтаа ахиулхаар хичээж яваа хүмүүс. Манайд тулгамдаж байгаа асуудал нь цанын бааз байхгүй. Хандгайтын цанын баазыг авах гэж манай Монголын цанын холбооны ажлын алба амжилт олоогүй. Бид өргөдөл гаргасныхаа төлөө 2015 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгуулж, баригдаж явсан гашуун түүх байгаа. Уг нь Хандгайтын хуучин цанын баазад стандартын дагуу шинэ бааз байгуулах бүрэн боломж бий. Гэтэл газрын зөвшөөрөл олгохгүй байна. Гадагшаа урсаад байгаа тэр их мөнгийг монголдоо шингээх боломжтой.
– Тамирчдын хувьд Пёнландад очиж бэлтгэл сургуулилт хийсэн гэх мэдээлэл байгаа. Гадаадад бэлтгэл базаахад хичнээн төгрөгний төсөв мөнгө шаардагдав. Шинэ цанын бааз Монголдоо бий болгоход ойролцоогоор хичнээн хөрөнгө мөнгө шаардлагатай вэ?
– Цанын баазыг Монгол барихад Пёнландад бэлтгэл сургуулилт хийж байгаатай харьцуулж хэзээч болохгүй. Пёнландад хамгийн багадаа 5 хүний зардал гархад 50-60 сая төгрөг зарцуулдаг. Одоогийн байдлаар эх орондоо цанын бааз байгуулахад хоёр тэрбум орчим төгрөгийн зардал гарна гэж тооцоолж байна.
хоёр тэр бум орчим төгрөгний зардал гарна гэж тооцоолж байгаа. Ойрын таван жилдээ энэхүү цаны баазыг барьж чадвал дараагийн таван жилдээ бид цаны баазынхаа гаргасан зардлыг нөхөх боломж байна гэж харж байна. Бид яагаад Хандгайтын цаны бааз гээд зүтгээд байна гэхлээр хамгийн түрүүнд цас унаж, хамгийн сүүлд цас нь хайлдаг. Иймээс бид тог цахилгаан болон цас буудуулах зардал бага гарна гэж тооцоолж байна.
-Өвлийн олимпод оролцох тамирчдын тоо яагаад бага байгаад байна вэ?
– Олимпод нэг удаа оролцход дөрвөн тамирчны зардал гэхэд багадаа 127 сая төгрөг болдог. Энэ зардлыг улсаас өгдөг ч цаашид бэлтгэл сургуулилтын зардал, санхүүжилтээр тусалдаггүй. Санхүүгийн боломжгүйгээс болж хоёр юмуу дөрвөн тамирчин олимпод “сойх”-оос өөр аргагүйд хүрдэг.
– Хамгийн ойрын хугацаанд ямар тэмцээн уралдаан байна вэ?
Энэ сарын 8-11-нд Төв аймгийн Жаргалант суманд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Түүний дараагийн долоо хоног буюу гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хот туул голын мөсөн дээр анх удаа олон улсын марапон уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн цаашлаад энэ сарын 21-нд Хятадын Няня хотод, дөрөвдүгээр сарын 21-нд Улан-Үдэд марапонд оролцоно.
–Ярилцсанд баярлалаа.
3 comments
sanxuugiin bolomjguigees 2-4 tamirchin oroltsuulna , dagaad 20-40 xun yavuulna gesen shiid gargasan yumuu daa yanz ni ingej ovliin sport xogjuulj bxaar bur shigshee bagaa tatan buulgaad tamirchid oroltsuulaxgui zovxon everten tuuraitanaa ovliin olimpod oroltsuulj baiya tegexuu
уучлаарай миний бие энд бичсэн пёнланд гэдэг улсыг хайгаад олсонгүй хаана байдаг улс вэ? хэлээд өнөөч ерөнхий нарын бичигээ, сэтгүүлч болормаа zaluu,mn -ний хамт олон минь
шалтаг тоочоод өөрсдийгөө хамгаалаад байрхаар шинээр сэтгэж бэлтгэлээ хийлдээ хаа сайгүй ой мод цасбайхад зөвхөн улаанбаатар тйорсон утаа сорсон хэдэн хар модон дтор хүн авчихсан газартай булуулцалда жсуухаар хөвсгөл булганаас ч авсан яаадаг юм гэртээ хэвтээд бэлтгэл хйигээд амжилтгарах чүгүй хээр цас хайлтал байгалтай газар хагас цэрэг дэглэмтэй гарцгаа чадахгүй нь больцгоо улсаа юм нэхэн хэн нэгнийг буруутгаж улцшганахаа больцгоо ажил их байна спорт бол өрсөлдөөн