НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-д авч буй тогтоол нь боловсролын салбар, оюутнуудыг хамраагүй. Тиймээс тэдэнд хязгаарлалт үйлчлэхгүй гэж Оросын Боловсрол, шинжлэх ухааны сайд Ольга Васильева мэдэгдлээ.
Түүний хэлснээр энэ хичээлийн жилд Оросын их, дээд сургуулиуд Хойд Солонгосын 55 иргэнийг суралцагчаар авсан. Тэдний 30 нь Оросын төсвөөр суралцаж байгаа аж. Ингээд нийт 83 хүн тус улсад суралцаж байна. Тэдний олонх нь Алс дорнодын холбооны их сургуульд боловсрол эзэмшиж байгаа гэнэ.