Өнөө өглөөний 04:00 цагт Улаан-Үд хот дахь Чертенков гудамжны нэгэн орон сууцанд гранат дэлбэрч нэг хүн амь насаа алджээ. Энэхүү золгүй явдал болсны дараа тэсрэх бөмбөгийн хэлтэрхийнүүдээс авсан шархаа даалгүй 38 настай эрэгтэй нас барсан аж. Тус орон сууцанд гурван хүүхэдтэй эмэгтэй амьдардаг бай сан аж. Өнгөрсөн шөнө айлын эзэгтэй архи уусан байна. Дэлбэрэлт болдог өглөө нь нутгийн хоёр эрэгтэй эзэгтэйн гэрт очсон аж.
Эдгээр эрчүүдээс гадна орон сууцанд хэн ч бэртээгүй байжээ. Хэргийн шалгалтын явцад мөрдөн байцаагч гар тэсрэх бөмбөг буюу F-1 гранат нэг ширхэгийг олжээ. Шинжээчид нөхцөл байдлыг бүрэн тодруулхаар эрчүүдийн гэр орноос бусад тэсрэх бодис, зэвсгийг хайж олох ажиллагааг явуулж байна. Хэргийг хүний аминд санаатай халдсан хэмээх зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
.