Аргалын үхсэн шалтгааныг тогтооно

2018-03-06 15:361min2
argal

Энэ  сарын -нд Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт үхсэн аргаль тээвэрлэж явсан “Соната 4” маркийн автомашиныг цагдаа нар илрүүлэн саатуулсан. Улаан номонд орсон энэхүү амьтан ямар учир шалтгаанаас болж үхсэнийг тодруулхаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд шинжилгээ хийхээр болжээ.

Нэн ховор амьтадыг агнасан хэрэгт  жолооч болон хамт явсан хүнийг сэжиглэж байгаа ч хоёр хүн үүнийг үл зөвшөөрч байгаа аж. Тэд хөлдүү аргаль олоод ачиж явсан гэнэ. Анхан шатны үзлэгт тэдний хэлснээр сум, хутга мэс, урхины шархгүй байсныг тогтоосон байна.

2 сэтгэгдэлтэй

  • Эрка

    2018-03-06 15:52 at 15:52

    Түлдэг “аргал” гэж бичээд байх юм. Аргаль хонь, аргал 2-ыг ялгаж салгаж бичиж чаддаггүй яачихсан сурвалжлагч вэ? Ийм л юмнууд ажил хийсэн дүр эсгэж байна даа.

    Хариулах

  • Зочин

    2018-03-07 00:26 at 00:26

    Идэш тэжээл ховордсон, мөн сүргийн гишүүд цөөрсөн зэрэг шалтгаанаас болж сэтгэл гутралд гүн автсанаар өөрийгөө хянах чадвараа аажмаар алдаж, золгүй явдалд өртсөн буюу эсвэл амиа хорлосон байж болох уу?

    Хариулах

Эрка сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй