Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга бусдын гарт амиа алдсан нь харамсалтай хэрэг энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө гарчээ. Энэ нь хэрэг улс төрийн маргаанаас үүдэлтэй бөгөөд хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байжээ.

Хэргийн талаар өчигдөр АН-ын удирдлагууд мэдээлэл хийж, нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татахыг шаардсан юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан МАН-ын сонгуулийн төв штабаас нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татах улс төрийн шийдвэр гаргаснаа зарласан.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой АН-ын байранд очиж, АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзаж эмгэнэл илэрхийлсэн байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн