Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлийхолбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнөөдөр нийт ахмадуудын 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмадууд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх санал хүсэлтийг манай холбоонд олон жил дараалан хүсэлт тавьж байгаа. Өнөөдөр өргөн хэрэглээний 21 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Бид засгийн газарт тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж буй. Бүх ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлж тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлэх хэрэгтэй. Бидний зүгээс ирэх сараас эхлэн тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай  нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ.

By updown

10 thoughts on “Ахмадын холбоо: Тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай”
  1. Тэтгэврийн доод хэмжээг 500000 болгоно гэдгийг юу ойлгох вэ,нэмэх юм бол бүгдийг нь адаилхан л нэмэх хэрэгтэй.Тэтгэврийн доод хэмжээг 500000 болгох санаачлага гаргаад байгаа хүмүүс эхлээд цалингийн зөрүүгээ арилгачих гэж хэлмээр байна.Тэтгэврийн хэмжэ ялгаатай байгаа нь тэр хүний хөдөлмөрийн гаргасан хүч хөлс шүү,нэг хэсэг нь ачаалал багатай их ядрахгүйгээр тэтгэвэрт гарсан бол нэг хэсэг нь унтах амрахаа хасаж их ачаалалтай ажиллаад адилхан хэмжээтэй цалин авдаг нь шудрага биш байна.500000 төг тэтгэвэр авч байгаа хүн гайгүй амьдраад байгаа юм шиг харагдаад байна уу

  2. Цалин, тэтгэвэрийг 5 төгрөгөөр нэмэхээр юмны үнэ 10 төгрөгөөр нэмэгдэнэ, цалин тэтгэвэртэй нь ч хохироно, цалин ч үгүй, тэтгэвэр ч үгүй нь ч бүр ширвэгдэнэ.
    Одоо цаг нэмэх нь ямар ч хэрэг болохгүй юмны үнэ хий л хөөрөгдөнө

  3. Доод тэтгэврээ 500 мян төгрөг болгох, 500 аас дээшхийг 10% нэмэхийг дэмжиж бнаа. Сүүлийн 2 жилд тэтгэвэр хөдөлгөөгүй шүү дээ. 2020 оноос хойш хэрэгжүүлсэн Хүүхдийн тоогоор 1.5 жилийг ажилласан жил дээр нэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож бгаа хуулиа 2020 оноос өмнө тэтгэвэртээ гарсан бүх ээж эхчүүдэд адил болго. Ялгаварлан гадуурхаж бна.

  4. Эхлээд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 550 мянга болгох хэрэгтэй Дараа нь бусад олон зүйлээ ярих нь зөв

  5. Хийж байсан ажил хөлс хүч хөдөлмөрийнхөө хэмжээгээр л тэтгэвэр тогтоолсон болохоор бүх тэтгэвэр авагчид адилхан авах ямарч боломжгүй. Тийм учраас тэтгэвэр нэмэгдүүлэхдээ их бага гэлгүй адилхан хувиар нэмэх хэрэгтэй.

  6. yasan yum oilgodogui gishuud be heleed bhad dood tal ene muu bna geed bid nar chini nasaaraa ajilaad 350000 avch bhad ene jil garsan 700000 800000 avch bna shuu dee uuniig arilgaj og geed bhad teneg yum uu

  7. Яаж ч бодсон хүмүүс бүгд ижил ажил хөдөлмөр эрхлээгүй, бүгд ижил татвар хураамж төлөөгүй тул бүгд ижил тэтгэвэр авна гэдэг буруу шүү дээ. Уул нь төлсөн татварынхаа хэмжээгээр буюу төрд хадгалуулж, олон жил хүүгүй хэрэглүүлсэн мөнгөө л авах гээд байгаа юм шүү дээ. Хараад байхад сонин юм ажиглагдах юм. Өндөр тэтгэвэртэй улсуудтай ижил авмаар байна. Зөвхөн бага тэтгэвэрээ нэмч гэх шиг. Тэр хүмүүс чинь өндөр татвар төлсөн улсууд өөрсдийнхөө төлсөн мөнгөө л авах гэж байгаа шүү. Манайхан нэг тийм хачин амин хувиа хичээсэн би үхэхээр чи үх гэсэн бодолтой. Нэг юмны төлөө нийлж, нэгдээд тэмцэж ч чаддагүй болохоор бултаараа хөгждөггүй ч чаддагүй шүү дээ. Аа бас насаараа ажил хийхгүй байж байгаад сүүлийн цөөхөн жил өндөр татвар төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож байна гэж худлаа бичих юм. Угаасаа ажилласан жил 21 жил хүрч байж тэтгэвэр тогтоолгодог шүү дээ. Сүүлийн хэдэн жил өндөр төлөөд ч өндөр тогтдог юм биш. 7 жилийн дунджаар боддог. Тэгээд ч өндөр тогтож байгаа хүмүүс улсад төлсөн татварынхаа хэмжээгээр л тэтгэврээ тогтоолгож байгаа. Бага тэтгэвэртэй хүмүүс бага татвар төлж байгаа. Бүх юмыг нийгэмчилдгээ болимоор юм.

  8. Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгох нь зөв 350 мянгаар хүн амьдрах ямар ч боломжгүй болсон

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн