Улс тунхагласны 97 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, заан Д.Анар, харцага О.Хангай, Н.Золбоо, Б.Цэрэнсодном зэрэг алдар цолтой бөхчүүд зодоглосон уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Ташрамд дурдахад, Б.Орхонбаяр нь 1998 онд төрсөн бөгөөд 21 насандаа улсын начин цолны болзол хангаж, хамгийн залуудаа улсын цол хүртсэн бөхчүүдийн нэг болж байв.

One thought on “Улс тунхагласны 97 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ

  1. admin2 admin 2021-11-28 14:21 at 14:21

    bn

    Хариулах

admin2 admin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн