Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.
Улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, заан Д.Анар, харцага О.Хангай, Н.Золбоо, Б.Цэрэнсодном зэрэг алдар цолтой бөхчүүд зодоглосон уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.
Ташрамд дурдахад, Б.Орхонбаяр нь 1998 онд төрсөн бөгөөд 21 насандаа улсын начин цолны болзол хангаж, хамгийн залуудаа улсын цол хүртсэн бөхчүүдийн нэг болж байв.
1 comment
bn