Сургууль, цэцэрлэгүүдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаахаар боллоо

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа.

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар болов.

Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.

2 thoughts on “Сургууль, цэцэрлэгүүдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаахаар боллоо

  1. Нэргүй 2020-01-24 21:48 at 21:48

    Сургууль цэцэрлэг амарлаа гэхэд эцэг эх нь корно вирус халдварыг авахгүй байж чадах уу хамгийн гол нь хилээ хааж эрүүл мэндийн шалгалт явуулж хорио цээр тавиулах хэрэгтэй бишүү оюутанууд Яах юм бэ

    Хариулах
  2. Болор эрдэнэ 2020-01-24 21:49 at 21:49

    Сургууль цэцэрлэг амарлаа гэхэд эцэг эх нь корно вирус халдварыг авахгүй байж чадах уу хамгийн гол нь хилээ хааж эрүүл мэндийн шалгалт явуулж хорио цээр тавиулах хэрэгтэй бишүү оюутанууд Яах юм бэ

    Хариулах

Болор эрдэнэ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн