УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Тус дэд хорооны хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд УЕП-ын дарга Б.Жаргалсайхан оролцож байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдааныг нээлттэй болговол оролцохоо мэдэгдсэн ч хуралдаан хаалттай болж байгаа тул тэрбээр чуулганы хуралдаанд оролцож байна.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм.
1 comment
chadax uu