Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа.
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар болов.
Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.
2 comments
Сургууль цэцэрлэг амарлаа гэхэд эцэг эх нь корно вирус халдварыг авахгүй байж чадах уу хамгийн гол нь хилээ хааж эрүүл мэндийн шалгалт явуулж хорио цээр тавиулах хэрэгтэй бишүү оюутанууд Яах юм бэ
Сургууль цэцэрлэг амарлаа гэхэд эцэг эх нь корно вирус халдварыг авахгүй байж чадах уу хамгийн гол нь хилээ хааж эрүүл мэндийн шалгалт явуулж хорио цээр тавиулах хэрэгтэй бишүү оюутанууд Яах юм бэ