Ариг банкны үйл ажиллагаанд менежмент хийлгэхээр Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилж байна. Гэхдээ энэ нь үйл ажиллагааг нь зогсоож буй хэрэг биш зөвхөн менежментийг нь Монголбанк хэрэгжүүлэх ажээ.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанк ирэх Даваа гарагт өгнө гэлээ.
Тус банкийг “Эрэл”-ийн хэмээн нэршигдсэн Б.Эрдэнэбат үүсгэн байгуулж “Эрэл Банк”нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Б.Эрдэнэбат нь “Чингис” бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгагдаж байгаа.
Тэрбээр их хэмжээний зээлээ эргэн төлөөгүй байгаа юм.
-“Престиж Банк”,
-Хан-Уул дүүргийн Вива сити хороололд “Вива” салбар
-Сонгинохайрхан салбар
-Баянзүрх салбар
-Дархан-Уул болон Шинэ Дархан”-д 2 салбартай
Мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд салбарууд нь үйл ажиллагаагаа явуулдаг юм.