Халдашгүй байдлын байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Ц.Нямдорж “Прокурорын санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Нэг талаас Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон асуудлууд, нөгөө талаас албан тушаал нь гишүүнийг шалгахад саад болж байна гэх байр суурь байгаа учраас Байнгын хороо, УИХ-ын чуулганаар асуудлыг оруулахаар шийдлээ” гэв.