Гитлерийг өөртөө дурлуулсан еврей охин хорвоог орхижээ

2020-05-08 10:371min4
09

Цайвар үстэй бяцхан охин Бернели Нинау Адольф Гитлер рүү харан инээмсгэлэхэд тэрбээр охинд анхны харцаар дурласан байна.

Гитлер охинд цэцэг бэлэглэж, хооллож ундалж, охин түүнд оймс нэхэж өгдөг байжээ. Тэдний аз жаргал охиныг еврей гэдгийг нь Гитлер мэдэх хүртэл үргэлжилсэн байна.

Эмч Бернард Нинау 1926 оны хоёрдугаар сарын 29-нд нас баржээ. Үүнээс хоёр сарын дараа түүний эхнэр Каролина маш хөөрхөн охин төрүүлсэн нь Гитлерийн бяцхан хайр юм. Аавынх нь нэрийг хүндэтгэн түүнд Бернардина гэх нэрийг өгсөн нь хожмоо Бернели, Берни болжээ.

Эмчийг нас барсны дараа бэлэвсэн эхнэр Каролина нь охиноо аван Дортмундаас явж Мюнхенд эцэг эх дээрээ ирж, байшин худалдаж авсан байна. 1930-аад оноос еврейчүүдийн хөөж, цөлж эхлэв. Энэ үед Каролина нэгэн санаа олжээ. Тэрбээр Гитлер өөрийн нүдээр охиныг нь хараг гэж бодсон байна. Охин Гитлертэй нэг өдөр төрсөн гэдгийг мэдээсэй гэж Каролина хамгийн ихээр хүсчээ.

Мюнхений гудамжинд еврей зохиолчдын номыг шатааж байхад Каролина охинтойгоо хамт Баварын Альпийг зорьж, Адольф Гитлерийн хувийн эдлэнтэй ойрхон амьдрах болжээ. Каролинагийн заль амжилт олж, 44 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр очсон Гитлер ёслолын хувцастай хүүхдүүдийн цувааны эхний эгнээнд инээмсэглэн яваа Бернели охиныг олж харсан байна.

Цагаан царайтай, цайвар үстэй үзэсгэлэнт охинд Гитлер анхны харцаар дурлажээ. Тэрээр Бернелиг ээжтэй нь хамт гэртээ урьж, охин түүнтэй нэг өдөр төрсөн гэж мэдээд бэлэг өгчээ. Гитлер Бернели охиныг гэртээ ямар ч зөвшөөрөлгүйгээр оруулж байхыг хамгаалагч нартаа даалгасан байна. Удалгүй тэдний харилцаа гүнзгийрч, еврей охин, Гитлер хоёрын зураг сонинуудад гарах болжээ. Тэд хамтдаа зугаалж, ярилцаж, Гитлер бяцхан Бернид хүүхэлдэй бэлэглэж, баярласан охин Гитлерийг тэвэрч үнсэх болсон байна. Гитлер өөрийн дуртай цэцэгсээ охинд бэлэглэж байв. Тэд хоорондоо захиа бичилцдэг байжээ.

Гитлер “Хайрт Роза /Еврей охины бас нэг нэр нь/-даа” гэж захиандаа бичдэг байсан бол еврей охин “Үнсье, чиний Бернели” гэдэг байсан аж. Гэвч бүх нууц ил болдог жамаар хэдэн жилийн дараа охины гарал үүсэл нь ил болжээ. Еврей охиныг гэртээ оруулж, дотно байсан Гитлер охиныг бус өөрт нь ажилладаг хүмүүсийг буруутгаж байсан гэдэг. Удалгүй охиныг ээжийнх нь хамт Гитлерийн байшинд очиж, түүнтэй харилцахыг хоригложээ. Гэхдээ бяцхан еврей охин үүргээ биелүүлсэн байна. Тэдний гэр бүлийг хэн ч оролдоогүй, хааш нь ч цөлөөгүй аж. Охин 1943 онд 17 настайдаа нуруу нугасны хүнд өвчнөөр хорвоог орхижээ.

4 сэтгэгдэлтэй

  • ОО

    2018-05-08 11:03 at 11:03

    авцалдаагүй гарчиг

    Хариулах

  • sondor

    2018-05-08 13:31 at 13:31

    garchigaa hugatsaatain avtsalduulj og ..

    Хариулах

  • зочин

    2018-05-08 15:43 at 15:43

    Маш гажиг нийтлэл байна. Гитлер бяцхан охинд дурласан гэнэ ээ?

    Хариулах

  • Зочин

    2020-08-22 09:40 at 09:40

    Xvn bvp oop2 shvde. Gitler c bas busdaas oop bsn. (katolik shashintai bsn)

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй