УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламенты бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2017.05.23)Япон Улсын Мияконожо хотын дарга Икэда Такахиса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ноён Икэда Такахисаг Монголд тавтай морилохыг хүсээд Улаанбаатар, Мияконожо хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Тэрбээр, Японы ард түмний тусламж дэмжлэгт Монголчууд үргэлж талархалтай ханддаг. Хоёр хотын […]