Цагдаагийн байгууллагад хулгай дээрмийн гэмт хэрэгт холбогдсон бага насны хүүхдүүд бүртгэгдэх тохиолдол сүүлийн үед эрс нэмэгджээ. Өчигдөр (2017.10.03) Сонгинохайрхайн дүүргийн нутаг 21 дүгээр хороололд байрлах нэр бүхий ломбарданд зурагт барьцаалан зээлдэх гэж байсан сэжиг бүхий хоёр хүүхдийг цагдаа нар шалгасан байна. Шалгалтаар тэд насанд хүрээгүй болох нь тогтоосон бөгөөд тус дүүргийн гуравдугаар хороонд суух 26 […]