СХД-ийн VI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдэх газрын ажилтаны биед нүүрэндээ багтай гурван залуу гэмтэл учруулж, сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 20-нд гарчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ломбардны ажилтаны гар, хөлийг нь скочидсон байсан гэнэ.
Дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэгтнийг илрүүлж Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч 1993 онд төрсөн Т гэгч үйлдсэн болох нь тогтоогджээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.