Цагдаагийн байгууллагад хулгай дээрмийн гэмт хэрэгт холбогдсон бага насны хүүхдүүд бүртгэгдэх тохиолдол сүүлийн үед эрс нэмэгджээ. Өчигдөр (2017.10.03) Сонгинохайрхайн дүүргийн нутаг 21 дүгээр хороололд байрлах нэр бүхий ломбарданд зурагт барьцаалан зээлдэх гэж байсан сэжиг бүхий хоёр хүүхдийг цагдаа нар шалгасан байна.
Шалгалтаар тэд насанд хүрээгүй болох нь тогтоосон бөгөөд тус дүүргийн гуравдугаар хороонд суух 26 настай эмэгтэй О-гийн гэрийн хаалганы цоожыг нь эвдэлж, “Samsung” /42*/ инчийн зурагт, 2х1 хэмжээтэй “Эрдэнэт” хивс 1ш, марк тодорхойгүй улбар шар өнгийн цахилгаан мотор зэрэг эд зүйлийг нь авсан байжээ.
Мөн хүүхдүүд машины цонх хагалж бусдын эд зүйлсийг хулгайлах, бүлэглэн танхайрах болсон байна. Албаны хүмүүсийн хэлсэнээр энэ нь эцэг эхийн хараа хяналт сул, анхаарал болгоомжгүй байдалтай шууд холбоотой гэнэ. Тиймээс хүүхдэдээ анхаарал халамж тавихыг эцэг эхчүүдэд зөвлөв.
Нийслэлийн цагдаагийн газар гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Цохилт” тусгай арга хэмжээг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.