СХД-6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “…….” ломбарданд энэ сарын 20-нд нүүрэндээ багтай 3 залуу орж тус барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө-ийн амь биед аюултай хүч хэрэглэж гар, хөлийг скочдон сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарсан билээ.
Тэгвэл дүүргийн цагдаагийн хэлтсээс энэхүү хэргийг нөхөн илрүүлжээ. Хэргийг СБД-12 хороонд оршин суух 1993 онд төрсөн Т гэгч үйлдсэнийг СБД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид шалгаж байна.