20261120-140050-file.jpeg

2026-11-20 14:00
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 15 хамгаалалтын захиргаанд хүрэн баавгайг барих, үргээх тоног төхөөрөмжийг үе шаттайгаар хуваарилж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авч эхэллээ.

20261120-130040-file.jpeg

2026-11-20 13:00
Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Мүжү хотод эхэлж, Монгол Улсаас У.Сүрэнжав тэргүүтэй дөрвөн тамирчин оролцож байна. Тулаанууд K41, K44 ангиллаар таван жинд зохион байгуулагдаж байна.

20261120-110026-file.jpeg

2026-11-20 11:00
Кембрижийн 2026 оны шалгалтын дүнгээр Монгол Улсын 11 сургуулийн 55 сурагч олон улсын түвшний үнэлгээ, шагнал хүртэж, төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын боловсролын чанар сайжирч байгааг харууллаа.

20261120-080031-file.jpeg

2026-11-20 08:00
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон бусад холбогдогчдыг авлигын хэргээр шийтгэх шийдвэрийг нийслэлийн шүүх гаргав. 100 сая төгрөгийн хахууль авсан хэргийг олон хүний холбогдлоор шалгаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, торгууль ногдуулсан байна.

348246-19112026-1795082776-1840249124-6afeada322dfb32b15f75bbe1-1280x683.jpg

2026-11-19 20:24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктория Делмон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах стратегийн ач холбогдол бүхий “100 МВт чадалтай, 400 МВт.цагийн багтаамжтай цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем” байгуулах төслийн […]

d3344f7f007b2ce51df779035a3c5302.jpg

2026-11-19 18:00
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй чиглэлүүдэд 20 автобусыг нэмж үйлчилгээнд гаргажээ. Мөн шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна.  Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг. 2026 оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгдсэн байна. […]

20261119-160123-file.jpeg

2026-11-19 16:01
УИХ-ын чуулган хурдан морины уралдаан, хүүхдийн аюулгүй байдлын тухай хуульд холбогдох мэтгэлцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байсан ч няцаагч талын оролцоогүйгээс цуцлагдсан талаар мэдээлэл гарлаа.