Тэрбишийн Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга болов

Тэрбишийн Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүллээ.
Тэрбишийн Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн.
Тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод болж, Ариунзаяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлджээ.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Киргизстаны тамирчныг цэвэр ялж, дэлхийн аваргын титэм хүртсэн байна.
18 настай Ариунзаяа 2024 онд өсвөр үеийн дэлхийн аварга болсон бол энэ удаа залуучуудын дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.
