20260523-170049-file.jpeg

2026-05-23 17:00
2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар явган хүний гарц дээр гарсан 103 зам тээврийн ослын улмаас 12 хүн нас барж, олон хүн гэмтсэн байна. Ослын гол шалтгаан нь жолооч нарын хурдаа сааруулаагүй, зам тавьж өгөөгүй үйлдэл байна.

20260523-160043-file.jpeg

2026-05-23 16:00
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хүлээн авч, нэг сарын хугацаатай хорьжээ. Түүнийг Туулын хурдны зам төсөлтэй холбоотой хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байна.

20260523-130048-file.jpeg

2026-05-23 13:00
Монголын тогооч нарын холбоо Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад бүртгүүлэхээр 10 жил ажиллаж, энэ жил мянган тогоочийг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

20260523-120042-file.jpeg

2026-05-23 12:00
Сэлэнгэ аймгийн сурагч Б.Хишигсүрэн Узбекистан улсад болсон Авиценнагийн нэрэмжит олон улсын биологийн олимпиадад хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд 12 орны 94 сурагч оролцсон байна.