Монгол хорхогийг Геннисийн амжилтад бүртгүүлэхээр бэлтгэж байна

2026-05-23 13:001min
20260523-130048-file.jpeg
Монголын тогооч нарын холбоо Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад бүртгүүлэхээр 10 жил ажиллаж, энэ жил мянган тогоочийг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч Д. Буяндэлгэрийн мэдээлснээр, Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад бүртгүүлэх ажил 10 орчим жил үргэлжилж байна. Монгол Улсын хоол үйлчилгээний салбарт 90 гаруй мянган хүн ажилладаг бөгөөд энэ жил хандив цуглуулан, уламжлалт хорхог хэмээх хүндэтгэлийн зоогийг дэлхийд албан ёсоор бүртгүүлэхээр бэлтгэж байна. Ирэх наймдугаар сарын 22-нд мянган тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Геннисийн амжилтад бүртгүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.