“Улаанбаатар марафон -2026” олон улсын гүйлт эхэллээ

2026-05-23 10:001min
20260523-100020-file.jpeg
“Улаанбаатар марафон -2026” олон улсын гүйлт "Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй" уриан дор эхэлж, бүтэн марафонд 42.1 км-ийн гүйлтийн ангилалд 46 мянга гаруй хүн оролцож байна.

“Улаанбаатар марафон -2026” олон улсын гүйлт “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор эхэллээ.

Бүтэн марафон буюу 42.1 километрийн ангиллын тамирчид Соёлын төв өргөөний баруун талаас өглөөний 07:00 цагт гараанаас гарч гүйлтийн салхийг хагалав.

Нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү гүйлтэд энэ жил 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.