Увс нуурын ай савын борцгор хотон шувууны онцлог

2026-05-23 11:001min
20260523-110023-file.jpeg
Увс нуурын ай сав газарт зусдаг борцгор хотон нь том хошуу, уут хэлбэрийн арьстай бөгөөд голчлон загасаар хооллодог шувуу юм.

Увс нуурын ай сав газарт зусдаг борцгор хотон нь бусад шувуунаас биеийн зүс цайвар, том хошуу, хошууны доор хоолой дагасан уут хэлбэрийн арьстай, толгойн оройн өд нь буржгар байдгаараа ялгардаг.

Үржлийн үед хошууны доорх арьс, уут нь улбар шаргал өнгөтэй болж хувирдаг бол үржлийн бус үед шар өнгөтэй байдаг.

Энэхүү уут хэлбэрийн арьс нь загас болон бусад нугаламгүй амьтдыг барьж, шүүн үлдээх үүрэгтэй юм.

Залуу шувуудын биеийн дээд хэсэг нь бор саарал, хөл нь хөхөвтөр саарал эсвэл хар саарал өнгөтэй байна.

Борцгор хотон нь хосоороо эсвэл цөөн тоотойгоор сүрэглэн амьдардаг бөгөөд амьдрах орчин нь загас элбэгтэй томоохон нуурын зэгс, шагшуурга бүхий бүс болон уснаас тусгаарлагдсан арал дотор үүрлэдэг.

Идэш тэжээлийн хувьд голчлон загасаар хооллодог бөгөөд усны нугаламгүй амьтдаар хооллодог.