20260505-200033-file.jpeg

2026-05-05 20:00
Судалгаагаар иргэдийн 72 хувь нь бэлэн мөнгө биедээ авч явдаг бөгөөд өдөр тутмын төлбөрийн 27 хувийг бэлэн мөнгөөр гүйцэтгэдэг нь тогтоогдсон байна. Бэлэн мөнгөний хэрэглээ ихэвчлэн жижиг дүнтэй гүйлгээнд төвлөрдөг.

20260505-170111-file.jpeg

2026-05-05 17:01
Монгол иргэдийг Зүүн Өмнөд Азийн орнуудад албадан хөдөлмөр эрхлүүлж, цахим гэмт хэрэгт ашигласан хэрэг илэрч, 94 хохирогчийг эх оронд нь авчирсан талаар мэдээлэл гарлаа.

20260505-160047-file.jpeg

2026-05-05 16:00
Дулааны тавдугаар цахилгаан станц 2026-2028 онд ашиглалтад орж, нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах бөгөөд 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой болно.

20260505-140023-file.jpeg

2026-05-05 14:00
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарсны дараа өргөдөл, гомдлыг тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Идэр их сургуулийн В1 давхарт хүлээн авч байна. 10-11 дүгээр ангийн шалгуулагчдын өргөдөл хүлээж авахгүй.

20260505-130033-file.jpeg

2026-05-05 13:00
Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүдийн хэрэгжилтийг дүгнэх уулзалт зохион байгуулж, тус банк гадаад зээлийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг онцлов.

5b5f3be9c0d280c947c548cd70203202_x312.jpg

2026-05-05 12:01
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг гаргасан. Гэвч тус төслийн урьдчилгаа болгож гүйцэтгэгч компанид даатгалын бичгээр 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх мэдээлэл гарсныг Хотын дарга ч үгүйсгээгүй юм. Харин зарим УИХ-ын гишүүдийн зүгээс манай улсын ямар ч даатгалын компани энэ хэмжээний мөнгөн дүн бүхий төсөл дээр баталгаа […]

ZUBoomt.jpg

2026-05-05 11:30
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын харилцан тохиролцсоны дагуу 08:00-21:00 цагт ажиллах юм байна. Уртасгасан цагийн хуваарь 2026 оны тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал мөрдөгдөнө.

20260505-110026-file.jpeg

2026-05-05 11:00
Нэгдүгээр хорооллын арын зам нь Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл бөгөөд явган зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн шийдэлтэй юм. Нийслэлийн Замын Хөгжлийн Газар барилгын ажлын явцыг хянаж байна.

327598-05022025-1738738000-1445126614-bus.jpg

2026-05-05 10:33
Энэ сарын 2-ноос нийтийн тээврийн автобусанд нэг л төхөөрөмжийг ашиглаж төлбөрөө төлдөг болоод байгаа. Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр уг системийн шинэчлэлтэй холбоотойгоор Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкнуудтай хамтарсан картын үйлчилгээнд өөрчлөлт оржээ. Тодруулбал өмнө нь эдгээр картуудаар 1,000 төгрөг төлөөд 3 удаа дамжин суух боломжтой байсан бол энэ сарын 2-ны […]