Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг 08:00-21:00 цагт ажиллахаар боллоо

2026-05-05 11:301min
ZUBoomt

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын харилцан тохиролцсоны дагуу 08:00-21:00 цагт ажиллах юм байна.

Уртасгасан цагийн хуваарь 2026 оны тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал мөрдөгдөнө.