Монгол иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлж, цахим гэмт хэрэгт ашигласан хэрэг илэрчээ

2026-05-05 17:011min
20260505-170111-file.jpeg
Монгол иргэдийг Зүүн Өмнөд Азийн орнуудад албадан хөдөлмөр эрхлүүлж, цахим гэмт хэрэгт ашигласан хэрэг илэрч, 94 хохирогчийг эх оронд нь авчирсан талаар мэдээлэл гарлаа.

Сүүлийн үед биеэ үнэлдэг охидыг Зүүн Өмнөд Азийн орнууд руу өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хуурч авч очоод биеийг нь үнэлүүлэх, мөн Монголчууд руу чиглэсэн цахим гэмт хэрэг үйлдүүлэх тохиолдол гарч байна. БНХАУ-ын иргэдийн санхүүжилтээр Мьянмар улсад байгуулагдсан “КК парк” гэх газарт Монгол Улсын 12 иргэний зорчих эрхийг хязгаарлан албадан хөдөлмөр эрхлүүлж, цахим залилан хийлгэж байсан хэрэг илэрчээ. Тухайн иргэд нь гэмт бүлэглэлд элсэж сар бүр 4-5 мянган ам.долларын цалин авч, Монгол Улсаас тухайн бүс нутаг руу дахин хүмүүс авч ирэх зуучлагчаар ажиллаж байсан нь тогтоогдсон тул хилээр нэвтрэх үед нь баривчилсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад улсад бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байсан 94 хохирогчийг Гадаад харилцааны яамны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар хамтран эх оронд нь авч иржээ. Эдгээр иргэдийг байсан улсаар нь ангилбал БНХАУ-аас 28, Мьянмар, Малайзаас тус бүр 18, Лаосоос 11, Камбожоос 9, Тайландаас 5, Турк, Филиппинээс тус бүр 2, БНСУ-аас 1 иргэнийг эх оронд нь авчирсан байна.