20260421-103023-file.jpeg

2026-04-21 10:30
Ажиа Гэгээн Лувсантүвдангийн тэргүүлдэг ТББ нь Хан-Уул дүүрэгт ахмадуудад зориулсан амралт, сувиллын төвийг ашиглалтад оруулж нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлжээ. Төв нь ахмадуудад эрүүл мэнд, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

20260421-083019-file.jpeg

2026-04-21 08:30
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтыг 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн хэмжээгээр шилжүүлж эхэллээ. Үүнд орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт багтаж байна.

20260421-073036-file.jpeg

2026-04-21 07:30
Байгаль орчин, уур амьсгалын сайдын тушаалаар түр зогсоосон Туулын хурдны зам төслийг байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Холбогдох талууд гурван талт уулзалт хийж, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.