Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-04-21 08:301min
20260421-083019-file.jpeg
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтыг 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн хэмжээгээр шилжүүлж эхэллээ. Үүнд орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт багтаж байна.

Хувь хүний орлогын албан татвар төлөгч иргэд анх удаа орон сууц худалдан авах болон хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлөх үед тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 23.5 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.

Энэ удаагийн хөнгөлөлтөөр нийт 28,879 татвар төлөгчид 57.1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Тодруулбал, анх удаа орон сууц худалдан авсан 7,527 иргэн 28.4 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн буцаан олголтод 11,397 иргэн 10.1 тэрбум төгрөгийг авсан байна.

Энэхүү мэдээллийг Монголын Татварын албанаас гаргасан.