20260416-203024-file.jpeg

2026-04-16 20:30
Нийслэлийн 9 дүүргийн 1551 байршилд хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд 1856 байршилд нэмэлт ухаалаг камер суурилуулах төлөвлөгөөтэй байна. Урьдчилан сэргийлэх ажлыг техник, хүмүүжлийн бодлоготой уялдуулах шаардлагатайг онцлов.

20260416-193029-file.jpeg

2026-04-16 19:30
ХЭҮК "Хотула" апликейшныг хүний хувийн мэдээллийг хамгаалах хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэж, ашиглахыг түр зогсоохыг Нийслэлийн Засаг даргад шаардлаа.

20260416-163035-file.jpeg

2026-04-16 16:30
Хаврын тариалалтын бэлтгэлд зориулан 39.2 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлж, үлдсэн 12 мянган тонн үрийг импортоор хангахаар төлөвлөжээ. Мөн төмс, хүнсний ногооны үрийг тариалан эрхлэгчдэд зээлээр олгох бэлтгэл хангагдаж байна.

20260416-153026-file.jpeg

2026-04-16 15:30
Монгол Улсын төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр IT программ хөгжүүлэхээ зогсоож, хувийн хэвшлийн программ хангамжийг ашиглах шийдвэр гаргалаа. Мөн төрийн албан хаагчдыг долоо хоногт нэг өдөр зайнаас ажиллуулах зохицуулалтыг хэрэгжүүлж байна.

20260416-133026-file.jpeg

2026-04-16 13:30
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр цахилгаан дугуй, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 2022-2025 онд зургаан дахин өссөн байна.

20260416-123032-file.jpeg

2026-04-16 12:30
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ЖДҮ-ийн сангаас зээлийн хугацааг сунгаж, олголтын процессыг хялбаршуулж байгааг танилцууллаа. Мөн дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтад оруулах чиглэлд ахиц гарчээ.