20260413-110018-file.jpeg

2026-04-13 11:00
Нийслэлд нөөцөлсөн 5,016 тонн хонь, үхрийн махнаас 3,000 орчим тонн үлдсэн бөгөөд үнийн өөрчлөлттэйгөөр сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэллээ. Махны худалдаалах цэгийг 600 орчим болгож, хонины махыг гулуузаар зарахгүй шийдвэр гаргасан байна.

20260413-103016-file.jpeg

2026-04-13 10:30
Иран, АНУ-ын төлөөлөгчид Пакистаны Исламабад хотод болсон хэлэлцээнд Ормузын хоолой, цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээ зэрэг асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй талаар Ираны Гадаад хэргийн яам мэдээлэв.

20260413-100027-file.jpeg

2026-04-13 10:00
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, говь, талд салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Ирэх өдрүүдэд зарим нутгаар бага зэргийн бороо, цас орж, салхи ширүүснэ.

20260413-093022-file.jpeg

2026-04-13 09:30
"Хааны харгалзагч" кино Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй хоёр дахь бүтээл болж, 16.28 сая үзэгчтэй болсон талаар дистрибьютор компани мэдээлэв.