Цаг агаарын урьдчилсан төлөв: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт бороо, нойтон цас орно

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж байна. Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 04 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд цаг агаарын урьдчилсан төлөв нь дараах байдалтай байна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас, цас орно.
Салхи 14, 17-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +1…+6 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус байна.
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан байх төлөвтэй байна. 17-нд ихэнх нутгаар дулаарна.
