Улаанбурхан өвчний таван шинэ тохиолдол Улаанбаатарт бүртгэгдэв

2026-04-13 08:301min
20260413-083017-file.jpeg
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод улаанбурхан өвчний таван шинэ тохиолдол батлагдаж, улсын хэмжээнд нийт тохиолдол 14,631-д хүрсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод улаанбурхан өвчний таван шинэ тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдлын тоо 14,631-д хүрч, нас баралт 17 бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчний тархалт улсын хэмжээнд 413 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Мэргэжлийн байгууллагаас хүүхдүүдийг товлолт вакциндаа хугацаанд нь хамруулах, вакцинд хамрагдсан бол сум, өрхийн эрүүл мэндийн төвийн цахим системд бүртгүүлэх, вакцин хамрагдаагүй бол хамрагдаж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.