20260409-213027-file.jpeg

2026-04-09 21:30
Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн ачааллыг бууруулах зорилгоор "БАГШАА СОНСЬЁ" аяныг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр багш, эцэг эх, хүүхдүүдийн хамтын ажиллагааг боловсролын шинэчлэлийн чухал хүчин зүйл гэж үзэж байна.

20260409-180036-file.jpeg

2026-04-09 18:00
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Элчин сайдтай уулзаж Монгол Улсыг тэсэлгээний бодисын экспортын хоригт оруулахгүй байх талаар тохиролцлоо. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт таслахгүй байх асуудлыг мөн хэлэлцэв.

20260409-173031-file.jpeg

2026-04-09 17:30
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаагаар “Ногоон автобусны” хэрэгт 27 хүнийг яллагдагчаар татаж, 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлүүлсэн байна. Хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байна.

20260409-160029-file.jpeg

2026-04-09 16:00
Хотын дарга Х.Нямбаатар махны үнийн нэмэгдэл болон борлуулалтын цэгийн тоог нэмэх талаар мэдээлэл өглөө. Нөгөөдрөөс үхрийн махны үнэ 3000, хонины махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэхээр боллоо.

20260409-140038-file.jpeg

2026-04-09 14:00
2024 оноос согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон шалгалтаас зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож байна. 2026 оны эхний улиралд 134 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

20260409-133031-file.jpeg

2026-04-09 13:30
Улаанбаатар хотын дүүжин тээврийн төсөлд хоёр шугам баригдаж, гуравдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богд уулыг давах байдлаар төлөвлөж байна. Нэгдүгээр шугамын барилгын ажил үргэлжилж, хоёрдугаар шугамын ТЭЗҮ боловсруулж байна.

20260409-123021-file.jpeg

2026-04-09 12:30
Улсын ерөнхий прокурорын газарт 2026 оны эхний улиралд прокурортой холбоотой 170 өргөдөл, гомдол хүлээн авсан бөгөөд үүний 21.7 хувь нь ёс зүйн зөрчилтэй холбоотой байжээ. Энэ хугацаанд 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулсан байна.