Э.Номундарь Азийн аваргын мөнгөн медаль хүртэв
2026-04-09 15:301min

Улаанбаатар хотод болсон боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Э.Номундарь эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Улаанбаатар хотноо үргэлжилж буй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн финалд Монгол Улсын тамирчин Э.Номундарь болон Энэтхэгийн тамирчин, отгон Дэлхийн аварга Минашки Минашки нар өрсөлдлөө. Аваргын төлөөх тулаанд шүүгчдийн санал нэгтэйгээр Минашки Минашки ялалт байгуулж, Азийн аварга болсон бол Э.Номундарь мөнгөн медаль хүртэв. Э.Номундарь хүрэл медалийн төлөөх тулаанд Вьетнамын тамирчныг, мөнгөн медалийн төлөө Казакстаны тамирчныг ялж финалд шалгарсан юм.
